
Сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай хэд хэдэн газар цагаан сарын өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ.
Цагаан идээний өргөтгөсөн худалдаа Яармагийн “Буянт -Ухаа” спорт цогцолбор болон Баянзүрх дүүрэгт байрлах Моннидэр ХХК-ийн "Оргил" худалдааны төвийн гадна талбайд нээгдэх юм. Энэхүү өргөтгөсөн худалдаа маргаашнаас эхлэн ирэх сарын 05-ныг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэнд хөдөө, орон нутгаас ирсэн малчид зах зээлийн үнээр төрөл бүрийн цагаан идээг нийслэлчүүддээ худалдаалах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ