Улаанбаатарт 19 градус хүйтэн
Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар улаанбаатарт 30 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа.
Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ