
УИХ-ын гишүүн Л.Гүндалай хоёр дахь номоо өлгийдөн авчээ. Түүний хоёр дахь ном “Хүүхдүүддээ бичсэн захидал” нэртэй бөгөөд өчигдөр хэвлэлтээс гарсан байна.
Уг номондоо сүүлийн жил гаруйн хугацаанд хүүхдүүддээ хандан бичсэн захидлыг эмхэтгэн оруулсан байна. УИХ-ын гишүүний хувьд гадаад явахдаа, хүүхдүүдээ хол байхдаа үргэлж захидал бичиж, хэлэх гэсэн үгээ дуу хураагуурт хурааж хадгалдаг байж.
Зохиогч “Миний бичсэн номыг уншсан хүн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар санаа авч амьдрал хэрэгжүүлж үзэхэд гэмгүй. Айл гэрийн гэрэл гэгээ болсон хүүхдүүд хайр халамжинд өсөх ёстой” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ