
Сүүлийн үед элэгний хатуурал, архаг үрэвсэл, хортой хоргүй хавдар газар авч энэ нь нийт нас барагсдын дийлэнх хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл нас баралтын гол шалтгаан болж байна гэсэн үг. Энэ өвчний хамгийн хорон чанар нь хожуу хойно илэрдэг учраас эдгэрэх магадлал бага. Гэсэн ч манайхан хамаг мөнгөө шавхан урд хөршийг зорьдог ч төдийлөн сайжирдаггүй. Учир нь элэгний хорт хавдар эрүүл эрхтэнд нь үсэрхийлэн тархсан байдаг. Харин үсэрхийлэл багатай, эмчлэгдэх магадлалтай өвчтөний хувьд АЗ ТОХИОХ нь байдаг ч ихэнхдээ элэгээ солиулдаг. Тэгвэл өнөөдөр Монгол улсад элэгээ төдийгүй өвчилсөн дотор эрхтэн буюу бөөр, элэг, зүрхээ солиулах чадвартай, хэтэвч зузаантай иргэд хэр олон билээ дээ.
Хэдэн сарын өмнө хөрөнгө мөнгөө шавхан байж урд хөршийг зорьсон өвчтөн эрүүл бөөрөө луйвардуулан улмаар амь насаа алдсан гашуун түүх бий. Тэрээр бөөрний өвчтэй байсан бөгөөд зүүн бөөрөө солиулахаар өвөрмонголын нэгэн эмнэлэгт хандсан боловч өвчтэй бөөрөө солиулах нь бүү хэл эрүүл бөөрөө алдаж өвчтэй бөөртэйгээ эх нутагтаа ирсэн ч биеийн байдал нь муудсаар амь насаа алдсан билээ. Гэвч түүний эрүүл бөөрний асуудлаар зарга хийх чадалгүй ар гэрийнхэн нь Хятадуудын муухайг гайхаж дэмий л зүхсээр асуудал цэглэсэн.
Тэгвэл Монголчуудын элэг, бөөрөнд “ХЭН” нөлөөлж өвчлүүлээд байгаа юм бэ. Энэ асуултын хариулт тун энгийн. Тухайн эрхтэний эзэн өөрөө.

Тодруулан хэлбэл тухайн иргэн нь өөрөө өөртөө санаа тавьж эрхтэнээ хайрлах ёстой. Гэвч манайхан өөрийгөө гадна талаас нь гоё харагдуулахаар элдэв будаг шунх, үнэртэн танартан хэрэглэж, мэс засал хийгэдэг ч дотор талаа ер анхаардаггүй гэмтэй. Энэ нь хожим хойно нь нөгөө л элэг, бөөрний асуудал болж босч ирдэг.
Нөгөө талаас Хятадууд болон наймаачид нөлөөлдөг гэж болно. Монголчуудыг өөртөө уусгах, улмаар цөөлөх бодлого барьдаг гэж хэлэхэд хилсдэхгүй шахам байр сууринаас Монголчуудтай харьцдаг Хятадууд хамгийн чанаргүй, муу болгоноо Монголчуудад шахдаг. Харин манай наймаачдын хувьд Хятадын хямд, үнэ багатай бараа бүтээгдэхүүнийг сонгож Монголдоо өдөр үнээр борлуулах асуудлыг чухалчилдаг. Энэ нь зах зээлийн хуль боловч ХҮН ЧАНАР гээч зүйл тэдэнд байх ЁСТОЙ.
Сүүлийн үед Хятадаас орж ирж буй төрөл бүрийн хулхи эмнүүд, хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом гэх зэрэг зүйлс элэгний өвчлөлийн эх суурийг тавьдаг байна. Тодруулбал, Хятад архи, виски зэрэг нь чанарын шаардлага хангахгүйгээр барахгүй элэгний өвчлөлд”ЧУХАЛ” нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна Монгол улсад худалдан борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүд ордог. Тэгэхээр тухайн иргэн өөрөө өөртөө хяналт тавьж баталгаат хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой юм.
Элэгний өвчлөлд юу нөлөөлдөг вэ?
Вирус - А, В, С, Д гэх мэт олон төрлийн вирусээр үүсгэгддэг байна. Мөн архи, Эм - Анестетик (фторотан, хлороформ, галотан), антибиотик (тетрациклин, канамацин), аминазин, мерказолил, андрогены гормон, анаболик стероид, гестаген-жирэмслэлтээс хамгаалах эмүүд, Хорт бодис буюу Хлорт нүүрс устөрөгч (хлороформ, этилхлорид), нафталин, Металл - (тугалга,мөнгөн ус) нь элгэнд өөрчлөлт оруулдаг байна.
Элэгний үрэвсэл үүсгэгч В ба С вирус
Халдварлах зам, Хүний цусаар дамжина: Цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед, жирэмсэн эхээс урагт, хүнээс ялгарч буй шингэнүүд буюу үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг.
Мөн бохирдсон зүү, тариураар дамжин /хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдаг ба энэ нь иргэдийн дунд “шприцийн шар” гэж нэршсэн байдаг. Судлаачид С хэлбэрийн элэгний үрэвслийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна.
Дельта вирус нь В вирусын нэг хэсэг болох HBsAg-гэх уургийг өөрийн бүрхүүл болгон элэгний эсэд нэвтрэн орж халдварладаг. Иймээс элэгний В вирусээр халдварлагдсан үед л В вирус элэгийг үрэвсүүлнэ. Ядрах, сульдах, толгой өвдөх зэрэг мэдрэл сульдалын шинж илэрнэ. Цаашид өвчин даамжрах тусам хоолонд дур муудах, аманд гашуун оргих, бөөлжис цутгах, аюулхайд хүнд оргих гэсэн зовиур гарна. Мөн баруун сүврэгдэс дор унжиж өвдөх, халуурах, шээсний өнгө өтгөрөх, элэг томрох, зарим тохиолдолд дэлүү томрох гэх мэт шинжүүд илэрдэг байна. Тиймээс манайхан эл өвчний шинж тэмдгийг мэддэг байх төдийгүй шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт хандах хэрэгтэй гэж зөвлөе. Үүнээс гадна эрүүл мэнддээ анхаарал тавьж хоол хүнс, архины хэрэглээгээ хязгаарлах нь чухал юм.
Элэг нь ухамсаргүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд үүрч байдаг эрхтэн...
Элэг нь тухайн хүний ухамсаргүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд үүрч байдаг эрхтэн гэж болно. Хэт их архи уух, өөх тос ихтэй хоол гээд илүү хэрэглэсэн бүхнийг энэ эрхтэн аргалах гэж оролдсоор өөрөө мууддаг. Зүрхнээс бүх биед зориулан шахсан цусны 25 хувийг элэг хэрэглэж байдаг. Элэг өдөрт хоёр аяга өөх тосыг шүүн авч чиний биеийг хамгаалж байдаг.
Согтууруулах ундааг ихээр хүртсэнээс асар их хэмжээний архи боловсруулах гэж элэг зүдрэх үед хүнсний өөх тос элэгний шүүлтүүрийг бөглөн хуримтлагдаж эхэлдэг. Элэг өөхөлсөөр байтал архи нэмж уугаад байвал церроз үүсч, улаан хамарлах эх үүсвэр болдог байна.
Түүнээс гадна дотор эрхтнүүд өөхөлсөөр гэдэс чөлөөтэй ажиллах боломжгүй болж туранхай байх ёстой элэгний ачаалал эрс нэмэгддэг. Өдөрт нэг аяга иогурт идэхэд элгийг өөхлөхөөс найдвартай хамгаалдаг бол угаагаагүй жимс ногоо хэрэглэх, гараа угаалгүй юм идэх нь элгийг өвчлүүлэх аюултай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ