
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн нэгдлээс ард иргэдэд хүргэх эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр, эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг сайжруулах, мэдлэг олгох зорилгоор иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороодын Засаг дарга нарт “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Сүхбаатар дүүргийн “Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015 стратеги”-ийг танилцуулж, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд бүртгэл судалгааг чухалчлах нь” сэдвээр мэдээлэл өгч, жирэмслэлт төрөлтийн хүндрэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүдийн тухай харилцан ярилцаж, санал солилцон, иргэдийн шилжилт, хөдөлгөөн бүртгэл судалгааг сайжруулах, өрхийн эмнэлэг, хорооны ажлын албаны хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллах хэрэгтэйг онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ