Б.Баяр: Бид МИАТ-ийн хувьчлалд оролцохгүй

img

“Mongolian Airlines Групп” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяртай ярилцлаа.   -“Mongolian Airlines Group” компанийн захиралтай ярилцах шалтгаан юу болохыг Та ойлгож байгаа байх аа. Хуулиар шалгагдаж байгаа асуудалд танай нэр холбогдсон учраас... -Хуулийн байгууллагаас хэрэг үүсгэсэн МИАТ-ийн гэх асуудалд манай компанийг холбож, шалгасан зүйл байхгүй шүү дээ. “Mongolian Airlines Group ” компанийг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг Ч.Хоролсүрэнг цагдаж, шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ түүнийг “Mongolian Airlines Group” -ийн Ерөнхий захирлын хувьд биш МИАТ-ийн удирдлагаар ажиллаж байсны хувьд шалгах, мэдүүлэг авах шаардлага гарсан гэж бид ойлгож байна. Хуулийн байгууллага шалгах, мэдэх зүйлээ мэдээд хэргийн үнэн зөвийг тогтоох нь гарцаагүй. Шүүх нотлоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр зарлан мэдээлэх, тэр хүнтэй холбоотой юм бүхнийг хэрэгт хамаатуулж ойлгох нь зохисгүй юм. -Монголын нисэх салбар хөгжих биш уруудах замаар явж иржээ гэж хүмүүс ойлгоход хүрч байна. Төрийн өмчийн, нэр хүндтэй компани нь гэмт хэргийн сүлжээнд орсон, хувийн компани нь луйвар хийх гэж байсан гэж хэвлэлээр бичигдэж байна? -Монголд иргэний нисэхийн салбар хөгжих ирээдүй дөнгөж эхэлж байна. Би энэ салбарын ирээдүйг тун өөдрөгөөр харж ирсэн, өнөөдөр ч энэ бодолдоо улам бүр итгэлтэй болж байна. Яагаад гэхээр дэлхий улам бүр даяаршиж, эдийн засгийн хөгжил хурдасч, улс орнуудын харилцаа холбоо улам ойртон нягтарч байна. Үүнийг дагаад дэлхийн нэг талаас нөгөө тал руу хол, ойрыг үл харгалзан онгоцоор зорчих ажил хэрэгч хүмүүс, амрагч, аялагчдийн тоо сүүлийн хэдэн жилд санаанд оромгүйгээр нэмэгдсэн. Нисэхийн салбар, нислэгийн компаниудын ажил, ачаалал нэмэгдэж байна. Бизнесийн утгаар бол зах зээл тэлж, хэрэглэгчийн тоо өсч байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил хүмүүсийг даллан дуудаж эхэлсэн. Цаашид олон орны анхаарал, хөрөнгө оруулалтыг татна гэж тооцоолбол зорчих хөдөлгөөн хаана нэмэгдэх вэ? Далайд гарцгүй Монголд нисэх тээвэр хөгжих ирээдүй ч байна, стратегийн ач холбогдол ч байна. Харин энэхүү хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн бодлого зохицуулалт үнэндээ дутагдаж байна. Энэ салбарт нүүрлэсэн төрийн бодлого, зохицуулалт, менежментийн алдаа дутагдал, сэтгэл дутсан хандлагаас үүдсэн сөрөг үзэгдлийн буруутан нь МИАТ ч юм уу, хөлөө олж ядаж байгаа хувийн хэдэн компани болж хувираад өнгөрвөл Монголын иргэний нисэхийн салбар хөгжих биш уруудна. Өнөөдрийн хүрсэн төвшингөө ядаж хадгалах ёстой. Байдал тийм ч муугүй байна шүү дээ. Орон нутгийн нислэгийн үнэ тариф манай компанийн нислэг хийгдэж эхэлсэнээс хойш 30 хувиар хямдарч, дотоодын зорчигчдын тоо 30 хувиар өссөн байна. Өнөөдөр МИАТ-ээс гадна “Изинес”, “Аэро Монголиа” компани, манайтай нийлээд гурван хувийн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн өрсөлдөөн хөгжил дагуулж байгааг дээрх статистикаас харж болох юм. -Өрсөлдөөн цэвэр шудрага байж чадаж байна уу. Танайхыг тухайлбал, МИАТ-тэй өрсөлдөж, унагах гэж байсан, зарим чиглэлийг нь булааж авсан гэх мэтээр ярьж байна. -МИАТ компанийн нислэгийн нэг чиглэл болон огт нислэг үйлддэггүй зарим чиглэлд бид орон зай олох, өрсөлдөөн бий болгохыг чармайсан. Канадаас Оюутолгой руу ирэх зорилготой хүмүүс байлаа гэхэд МИАТ Улаанбаатарт авчираг, “Mongolian Airlines” Өмнөговь аймаг руу хүргэе. Ийм байдлаар хамтран ажиллаж, цаг үеийнхээ шаардлагад нийцсэн үйлчилгээг Монголын иргэний нисэхийн салбарт бий болгох ёстой гэж бид үздэг. Өрсөлдөөн дундаас үйлчлүүлэгч л хождог шүү дээ. Агаарын тээвэр бол дэд бүтэц. Дэд бүтэц сайжрах тусам үүнийг дагаад иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн хурд, эргэлт нэмэгдэнэ. Бизнес, хөрөнгө оруулалт, өмч хөрөнгийнх нь үнэ цэнэ өснө. Монгол Улсын иргэний нисэхийн салбарын бодлого, зорилго энэ л байх ёстой болов уу. -Өрсөлдөөнийг бас арай өөр утга агуулгаар хэрэгжүүлж болдог бололтой.  Тухайлбал, гол өрсөлдөгчөө татаж унагах замаар. МИАТ-ийн хувьчлалд санаархаж байсан бүлэглэлүүд бий гэж бичээд байна. “Mongolian Airlines Group” МИАТ-ийн хувьчлалд бэлтгэж байсан юм уу? -МИАТ-ийн хувьчлалд “Mongolian Airlines Group” огт оролцохгүй. Анхнаасаа ч тийм санаа байгаагүй. Үүний нотолгоо бол манай компанийн агаарын хөлгийн парк, инженерингийн шийдэл, үйл ажиллагааны технологи юм. Компани байгуулсан шалтгаан нь  МИАТ-ийг хувьчилж авахад зориулагдсан байсан бол МИАТ-ийнхтай яг ижил төстэй байх байлаа. Тэгсэн бол дараа дараагийн үйл ажиллагаа хялбар, хөрөнгө оруулалт хамаагүй хямд тусна шүү дээ. Тэгэхээр анхнаасаа огт өөр шийдлийг сонгосноос эхлээд өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагаа маань МИАТ-ийн хувьчлалаас хамаагүй хол явж ирсэн. “Mongolian Airlines Group” компани Европын онгоц үйлдвэрлэгч “Аэробус” компанитай хамтран ажилладаг. МИАТ АНУ-ын үйлдвэрлэгч болох “БОИНГ” компанитай хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл нэг нь “Аэробус” үйлдвэрийн онгоц, нөгөө нь “БОИНГ” үйлдвэрийн онгоц ашигладаг. Энэ хоёр үйлдвэрлэгч дэлхийн зах зээл дээрх хамгийн том хоёр үйлдвэрлэгч бөгөөд ашигладаг технологи, инженерингийн шийдлүүд нь огт өөр. Үүнийг дагаад манай хоёр компанийн нисэх парк, түүний техникийн засвар үйлчилгээ, ажилтангуудынх нь дадлага туршлага өөр. БОИНГ онгоцны нисгэгч Аэробус онгоц жолоодож чадахгүйтэй адил Аэробусын нисгэгч БОИНГ онгоц хөөргөж чадахгүй. Хэрэв аль алин дээр нь сургая гэвэл тухайн нисгэгч бүрийг 50-60 мянган ам.долларын үнэтэй сургалтад дахин хамруулж, дадлагажуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр боловсон хүчний нөөц маань хүртэл тус тусдаа бэлтгэгдэнэ, нэгээс нөгөөд хувиргая гэвэл дахиад шинээр нисгэгч бэлтгэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Өөрийн компанийн үйл ажиллагааг хөгжүүлье, зах зээлийг монголын нэг компаниар нэмэх, энэ дундаас улс орны хөгжил, нэр хүнд шалтгаална гэж бодож, зорьж ирснээс биш үүнээс цааш илүү зүйл харж, өөрсдийнхөө нөөц бололцооноос давсан зүйлд санаархаж байсангүй. -Монголд агаарын зорчигч тээвэр хөгжих боломж байгааг гадныхан илүү харж, мэдэрч байгаа санагддаг. Маш олон авиакомпани Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдээд ашиг олоод байгаагаас харахад л ойлгомжтой байна шүү дээ? -Тийм. Өнөөдөр БНСУ-ын “Кореан Аэрлайнес”, БНХАУ-ын “Аэр Чайна”, ОХУ-ын “Аэрофлот”, сүүлд нэмэгдээд Туркийн “Туркиш Аэрлайнес” компаниуд Монгол руу нислэг үйлдэж байна. Мөн өөр бусад гадны компаниуд нислэг нээх судалгааг идэвхтэй хийж, албан хүсэлтээ гаргах болсон. Лав л БНСУ-ын  “Асиана Аэрлайнес” компани Монгол руу нислэгийн эрх авахаар сүүлийн арваад жил лобби хийж байгаа. Дээрх компаниуд нислэгийн давтажаа нэмэгдүүлэх, онгоцны хэмжээгээ томруулах хүсэл, эрмэлзэлтэй байна. Яагаад гадныхан сонирхож, өрсөлдөж байгаа зах зээлд монголын, дотоодын компаниуд хөлөө олж болохгүй гэж. Өөрийнхөө улсад үлдэх ёстой мөнгийг гадныханд алдаад дуусах тийм л ирээдүйг хүсээгүй юм бол одоо л цэгцэлж авах цаг нь болсон. Өнөөдөр хэвлэлээр гарч байгаа худал ташаа мэдээлэл, гуйвуулсан баримтууд, улстөржсөн дүгнэлтүүд төрийн өмчийн МИАТ-ийг ч, хувийн хэвшлийн авиакомпаниудыг ч сульдааж, эцсийн дүндээ Монгол Улсад л муугаар нөлөөлнө. Гадныханд идүүлээд л дуусна. -Нисэхийн бизнес маш өндөр үр ашигтай учраас зах зээл, бизнесээ булаалдсан лобби дээрх хэргийн ард яваад байна уу гэсэн таамаглал байгаа? -Агаарын тээврийн салбар өртөг, зардал өндөртэй бизнес шүү дээ. Хүмүүс ашигтай гэж хардаг юм. Аргагүй байх л даа. Хүмүүс онгоцоор нисэх гэж хуримтлал үүсгэж байж тийз худалдаж авдаг. Тийм болохоороо хүн бүрээс ийм их мөнгө авч байгаа юм чинь энэ компани их ашиг олж байна гэж ойлгодог юм. Гэтэл үнэн хэрэгтээ иргэний агаарын тээвэр нь аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага маш өндөр байдгийн улмаас  зохицуулалт ихтэй. Өнөөдөр Монгол Улсын Нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрмүүд болон Олон улсын агаарын тээврийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны болон бусад холбогдох байгууллагуудын олон тооны дүрэм журам, заавар, зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох шаардлагатай байдаг. Энэ хэрээр сахилга бат, хариуцлага яригддаг учраас нийт мэргэжилтэн, ажилтнуудаас нөр их хөдөлмөр, тэвчээр гаргах хэрэгтэй байдаг. Тэрнээс гадна их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бизнес. Тийм ч учраас манай улсын хувийн хэвшлийн Бодь, МАК зэрэг тэргүүлэх компаниуд хөрөнгийг гаргаж, эрсдлийг үүрч байгаа. Бид МИАТ-ийн нэр дээр үүссэн хэрэг зөрчил, түүнийг дэвэргэж байгаа улстөржилтээс болоод хөрөнгө оруулалтаа, нэр хүндээ, хүний нөөцийнхний нөр их хөдөлмөрөө эрсдэлд оруулмааргүй байна. Хэвлэлээр бичигдээд байгаа улстөрчидтэй “Mongolian Airlines Group” компани эрх ашгийн ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Ажил хэргийн холбоотой байхаас өөр аргагүй албан тушаалтнууд тэр дунд бий. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, “Mongolian Airlines Group” компани өөрийн зүгээс хангалттай бэлтгэл хийж, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг биелүүллээ, техникийн боломж, чадавх хангагдлаа гэж үзээд Хонгконг, Шанхайн чиглэлийн нислэгийн эрх хүсч, үүнд Засгийн газар томилгоо хийсэн. Энэ томилгоог хийх эрх үүрэгтэй нь хувьд салбарын сайд байсан Х.Баттулга  шийдвэрийг баталсан. Түүний оронд уг албыг хэн ч хашиж байсан томилгоог зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн аливаа шийдвэрт гарын үсэг зурж таарна. Энэ бүхнийг битгий хар сэр болгооч. Эцсийн үр дүндээ дээрх томилгоо Монгол Улс, монголчуудад л хэрэгтэй. Дэлхийн нэг том хаалга, гарцыг нээж өгсөн. Цаашид ийм эрх олгох буюу нисэхийн хэллэгээр томилгоо хийх гарц олон байгаа. Яагаад өнөөдөр АНУ руу нисэх хүн заавал Сөүлээр дайрдаг юм бэ. “Кореан Аэрлайнес”-ийн онгоцоор нисч байгаа болоод л тэр шүү дээ. Уг нь тэр хүн шууд л АНУ руу нисэх хүсэлтэй,  шаардлагатай байгаа. Бид өөрсдөө шинэ хаалгаа нээж, дэлхийг хэрсэн нисэхийн сүлжээнд үндэсний компаниудаа холбох ёстой. -МИАТ компанийн нэрийг, түүхийг  “Mongolian Airlines Group”  өмчиллөө гэж шуугиж байна. Үүнд тайлбар өгөөч... -Иргэний нисэхийн түүх Монгол улсад 1956 оноос эхэлсэн. Тэр үеэс нислэгт ашиглаж байсан АН-2 онгоц болон үүнийг дагасан хүн, хүчний нөөц бүхий  онгоцны хэсгийг МИАТ компани 1994 онд тусад нь салгаж, дараа нь хувьчилсан. 2006 онд төрийн өмчийг хувьчлах Засгийн газрын шийдвэр гарч, нээлттэй дуудлага худалдааны ялагчаар “Моннис Интернэшнл” ХХК тодрон “Агросервис” төрийн өмчит үйлдвэрлэлийн газрын өмчлөх эрхийг авсан. Харин энэ компанийг бид 2011 онд Моннис -ээс худалдан авч, “Mongolian Airlines Group” ХХК болгон шинэчлэн зохион байгуулж, агаарын хөлгийн паркийг нь хоёр ширхэг Фоккер-50 хөлгөөр нэмэгдүүлэн хууль, дүрмийнх нь дагуу агаарын тээвэр эрхлэх тусгай зөвшөөрлийг авч байлаа. Одоо хүртэл АН-2 онгоцны хэсэг маань “Mongolian Airlines Group” компанийн харъяанд үйл ажиллагаа явуулж, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдсаар байгаа болохоор бид энэхүү онгоцны түүхийг маркетингийн зорилгоор ашиглах бүрэн эрхтэй. Тэгэхээр үүнийг бидний эсрэг гуйвуулан ашиглаж, биднийг өрсөлдөөний талбараас шахах арга саам хайсан хүмүүс үйл явдлыг далимдуулан хонжоо хайгаад байна уу даа гэж харж байна. Таамаглаж байгаа хүмүүс ч бий. АН-2 онгоц өөрийн давтагдашгүй давуу талуудтай, хүч сайтай, бага хурдтай, хөнгөн, тогтвортой гээд... Тийм болохоор тийм ч амархан зайгаа тавьж өгөхгүй. Ашиглалтын хугацаагаа дуустал ниссээр байх болно. Ер нь дэлхийн ихэнх улс орнууд хоёр болон түүнээс дээш томхон авиакомпанитай байдаг. Зэрэгцэн оршоод, хоршоод байж болдог. Тэгэхээр МИАТ манай хоёрыг битгий муудалцуулах гээд бай л даа... -“Mongolian Airlines Group” болон МИАТ компани нэр давхацсан гэж үздэг. Бас л маркетингийн арга уу? -Монголиан Аэрлайнес буюу латин галигаар “Mongolian Airlines” гэж бичигдэх нь МИАТ ХК-ийн “МИАТ Mongolian Airlines” гэж бичигдэхтэй адилхан байгаа нь үнэн. Гэвч МИАТ ХК энэхүү латин галигаар бичигдэх нэрээ Монгол Улсын бүртгэлийн газар болон бусад байгууллагуудад бүртгүүлж баталгаажуулсан эсэх мэдээлэл бидэнд байхгүй. МИАТ компани нь латин галигаар “MIAT” гэх дэлхий нийтэд танигдсан брэнд нэртэй. Харин энэ нэрээ онгоцны гадна будагнаасаа саяхнаас буулгачихсан харагдана лээ. Манай компанийн хувьд бидний маркетингийн нэр Монголиан буюу  “Mongolian”, англи хэлээр “монголчууд” гэсэн үг. Тийм ч учраас бид компанийн бэлэгдэл логогоо эртний монголчуудын шүтээн болох нар, сар, марал буга, шонхор шувуугаар төлөөлүүлсэн. Харин Аэрлайнес буюу “Airlines” гэдэг нь агаарын зам, шугам буюу авиакомпани гэсэн утгыг төлөөлдөг. Агаарын зам, авиакомпани гэсэн утгатай “Airlines” үгийг дэлхийн ихэнх компаниуд хэрэглэдэг юм. Тухайлбал Оросын “Aeroflot Russian Airlines”, Германы “Lufthansa German Airlines” гэж байдаг. Манай хувьд оноосон нэр маань “Монголиан”, тэгээд айрлайнес. Аэрлайнес гэдэг үгийг хэн нэгэн өмчилж, зохиогчийн эрхийн маргаан хийхэд утгагүй л дээ. Олон улс, агаарын шугамд манай хоёр компани тэс өөр дуудлага, кодтой. Андуурах, будилах боломж байхгүй. -Танай компанийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байгаа биз дээ. -Бүх зүйл хэвийн. Өөр ямар байх ёстой юм бэ. Яалаа гэж доголдох юм бэ? Ердийнхээ горимоор нислэгээ үйлдээд явж байна. Саяхан нийт ажилтнуудтайгаа яриа хийж, хариуцсан ажилдаа анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг шаардсан байгаа. Аюулгүй ажиллагаа, байдал хамгаас чухал. Өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулагдсан Оюу Толгойн Ханбумбат аэрпорт руу А319 гэдэг том  онгоцоороо техникийн нислэг хийлээ. Үнэхээр сайхан юм говьд хийсэн байна. Манай компани орон нутагт маш их нэр хүндтэй. Дахиад нислэгийн шугам нээгээч, нислэгийн тоогоо нэмээч гэсэн хүсэлтэд дарагдаад л байж байна. Одоогоор бид Увсын чиглэлийн нислэгийг судалж байна, удахгүй нислэгээ эхлэх байх. Эрэлт хэрэгцээ их байгаа тул онгоцныхоо тоог тун удахгүй нэмнэ. Манайх энэ бүх үйл явдлаас болоод доголдох, дампуурах шалтгаан байхгүй л дээ. МИАТ, манайх хоёр адилхан дөрвөн онгоцтой. Гэхдээ МИАТ 800 ажилтантай бол манайх дөрөв дахин бага буюу 200 ажилтны цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Энэ их зөрөө шүү. Ярилцсан З.БОРГИЛМАА Эх сурвалж: www.news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anon:
umhii amaa tataj ivtsgaa gaararai sda naraa ta nar bitgii sanasniihaa zorgoor shaaj bai ynhan tsarailsan lalruudaa
2013-02-01
Anonymous:
umhii amaa tataj ivtsgaa gaararai sda naraa ta nar bitgii sanasniihaa zorgoor shaaj bai ynhan tsarailsan lalruudaa
2013-02-01
Anonkiller:
umhii amaa tataj ivtsgaa gaararai sda naraa ta nar bitgii sanasniihaa zorgoor shaaj bai ynhan tsarailsan lalruudaa
2013-02-01
RIGA:
Энд Баяраагийн эхнэр ямар ч хамаагүй ш дээ. Тэгж яривал нисэхийн мэргэжлийн эдийн засагчийг та нар зориуд онгоцны тооцооноос холдуулж, булхай луйвраа хийгээ л биз дээ. Энэ 2 бол Ригийн нисэхийн инженерийн дээд сургууль төгссөн, манай хотын бахархал болсон хүмүүс шүү. Шударга, үнэнч хүн гэвэл энэ 2-г л хэлнэ дээ.
2013-02-01
Anonymous:
http://www.fact.mn/?p=8716
2013-02-01
Anonymous:
Баяраатай хамт Чулуунжав, Амгаабазар гээд чадалтай 2 залуу халагдаж байсан. Одоо Аюушийн урдаас үг хэлэх хүнгүй, техникийн газар жинхэнэ утгаараа дампуурч байгаа биз дээ. Аюуш дарга болохын тулд Энхтөр, Баяраа гээд өөрийг нь өөд нь татаж байсан найзуудыгаа зайлуулсан өөдгүй новш доо.
2013-02-01
Зочин:
Баяраа МИАТ-д хоёргүй сэтгэлээр 20 жил ажиллаад, шударга шаардлага тавьсаныхаа төлөө халагдаж байсан хүн. Чадалтай хүнээ өөрсдөө халж явуулчихаад, одоо араас нь гонгиноод хэрэггүй биз дээ. Үнэн үнэнээрээ л гарч байна. Тийм л боловсон хүчнээ алдахгүйгээ мэдэж байсан юм бол үгийг нь сонсож байхгүй яасан юм бэ? Хувийнхан хүнээ олж чаддаг л байхгүй юу.
2013-02-01
Иргэн:
Баяр одоо ингэж ярихаа болилдоо. Чамайг бүгд мэднэ ш дээ. Инээд хүргэчихлээ. Их өмөөрч хамгаалж байж өөрөө асуудалд оровдоо. Шалгаад үзэхэд гэмгүй л байх.
2013-02-01
Zochin:
Chinii uhaan, mongo hoyor hurehgui. Tegeheer savaagui nohoi sarand hutsaagui ni deer.
2013-02-01
MIAT:
Bayaraa! Boli doo! Chi MIAT-d bagtahgui bolood l hoogdood yavsan biz dee. Tegeed shine kompanid burhangui gazar bumba galzuurna gedeg shig yum bolj baij eldviin yum bitgii yari za. Avgai chini MIAT-s hool horooj baigaa shuu. Avgaigiin chini ter ajillaj baigaa heltes MIAT-d yamar ch hereggui, Ch.Horolsurengiin nuuts amragt zoriulj baiguulsan heltes shuu.
2013-02-01
Anonkiller:
umhii amaa tataj ivtsgaa gaararai sda naraa ta nar bitgii sanasniihaa zorgoor shaaj bai ynhan tsarailsan lalruudaa
bitgii shaa miatiin horongoor kompani baiguulchihaad olon yum yariad bai chi
2013-02-01
Anonymous:
umhii amaa tataj ivtsgaa gaararai sda naraa ta nar bitgii sanasniihaa zorgoor shaaj bai ynhan tsarailsan lalruudaa
Ганц найз нь:
Яаж ч ярилцлга өгөөд та нар бол бүлэг хулгайч
2013-02-01
Çî÷èí:
Äýýð þì áè÷ñýí õ¿í õàìñààòàí õàìààòàí íü áîëîâ óó? Êîìïàíèòàé áîëæ áàéíà ãýýä óëñûí õºðºíãèéã òýð òýðáóìààð íü èäýæ áîëîõã¿é ø äýý.
2013-02-01
anynomious:
shaadag gar ve!!! miatiin aerobusiig gemteed zasagdsan ch gesen auditad oruulj nisgehgui baij bgaad aerobusaar ulsiin zardlaar beltgegdsen injeneer tekhnikiin ajiltnuudiig in avchihaad khutsaachee ta nar. ed nariig sain shalgah kheregtei shuu!!!
2013-02-01
Mongolchuud tamiin togoonii ulgereer yavaad baival oodloxgui dee yaxav neg ch gesen tom company bii bolog dee
2013-02-01
karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson, 17 chingeleg spirteer bayanhonhongorig ter chigt ni deerees ni maxipmeks, talhhicher, bayangol, millhouse, hudaldaa hugjliin bank, miat, mongoliin tumur zam, c1 tv, eagle tv, news.mn, shuud tv, shuud.mn, gogo.mn, elbegdorjiig altanhuyagiig, ardchilsan holboog bugdiig ni luivardaj avsan, bundgur ni ajilladaggui buusguni iluu ajilladagtaa oros hulmastai huuhniig hulgain munguuruu uvuurtei oruulsan, hulgai luivar deermiig mongol uhaan, buzness uhaan geed oilgoson tuiliin archagui uruvdultei jonhuu battulga gol tolgoilogch buguud zahialagch ni munuus mun boloi...
2013-02-01
MIAT-n mungu ugaasan gol tolgoilogch ni jonhuu battulga tuunii gar hul dolir sugar, ednii hanaj tsadahgui ih husliig hen ch darj diilehgui eee, zuvhun shine tumur zam tusluus jonhuu 55 saya dollar tsum tsohiood bayarlasandaa 100 tatlaa gej twitter-tee bichij bgaa nuhur shuu dee, ene buzar luivarching hen ch yaj ch chadahgui yaagaad ve gevel ter bugdiig hudaldaj avsan.
2013-02-01
ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ ОРИЛДОГ ШИГ ӨӨРСДӨӨ БИД ХУВЬЧИЛЖ АВАХГҮЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ АСУУДАЛТАЙ БИШ ҮҮ
2013-02-01
Төрийн өмчийн хорооны дарга асан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын талаарх мэдээллийг хүргэж байна. 2000 он: Төрийн албан хаагчаас чөлөөлөгдөж тухайн үеийн МАХН-ын хурлаас түүнийг Өвөрхангай аймагт дэвшүүлэхээр болов. 2000-2004 он: Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдон гишүүн болов. 2004 он: УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэн шүүхэд өргөдөл гаргав. Тэрээр 2004 оны сонгуульд МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй билээ. Д.Сугар сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэн шүүхээр зургаан сарын турш заргалдсан юм. 2004-2005 он: Монгол шуудан банкинд газрын захирлын албан тушаал хашихаар болов. 2006 он: Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугарыг томилохоор болов. -“Монголросцветмет” нэгдлийн захирал асан О.Эрдэнэтэй хамтран Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын 75 хувийг Оросын “Полиметалл” компанид шилжүүлснийхээ төлөө хахууль авсан байж болзошгүй тухай мэдээлэл гарав. Д.Сугар, О.Эрдэнэ нар Оросын компанийн төлөөлөлтэй гарын үсэг зуралцсан байна. -Даргаар сонгогдсоны дараахан дахин дуулиан дэгдэв. Энэ нь Улсын цирк болоод “Говь” компанийн хувьчлал будлиантсан хэрэг. Тус онд 20 гаруй үйлдвэрийг хувьчилсан билээ. “Говь” компани нь 24 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй байсан ч 11 тэрбумаар хувьчилсан байна. 2007 оны нэгдүгээр сар 10: “Хэдэн жилийн өмнө “Говь” ХХК-ийг 11 саяар зарах гээд чадаагүй. Бид 13,8 тэрбумаар хувьчилсан нь үнэн. 20 жил ажилласан энэ үйлдвэрийг хурдхан зарахгүй бол эргээд төрд лай болж мэдэхээр байсныг нуугаад яах вэ”. Зууны мэдээ сонин 2009 он: Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн дарга Т.Ганболдтой хамтран “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэсэн дуулиан дэгдэв. -Д.Сугартай холбоотой дараагийн маргаан дэгдэв. Энэ удаад Мардайгаас Чингисийн далан хүртэлх 131 км төмөр замын 93 км-ыг нь “Бүрхээс хайрхан” нэртэй компанид зарсан талаар шуугиан дэгдлээ. Энэ хэрэг тун удалгүй замхарсан билээ. 2010 оны есдүгээр сарын 30: “Зарчмаараа явснаас болж онцын саад гардаггүй. Ер нь аливаа алба хашихад янз бүрийн саадыг давж байж л ажиллана шүү дээ. Намайг хална гэсэн хүн алга. Нэг зүйлийг онцолж хэлэхэд төрийн албаны хуулиар хамгаалагдсан, мэргэшсэн албан хаагч намайг алдаа гаргаагүй байхад хэн ч дураараа халж чадахгүй. Энэ албан дээр ирмээр санагдсан янз бүрийн хүн байж л таараа” News.mn 2010 оны 11 дүгээр сар: Д.Сугартай холбоотой ээлжит шуугин дэгдэв. Тухайн үед Д.Сугар Биокомбинатын даргыг дур мэдэн томилсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байлаа. Тэрээр Биокомбинатын даргаар томилсон Б.Баттогтох гэгч Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд ураг төрлийн холбоотой байсан гэгдэв. 2010 оны 12 дугаар сарын 20: ТӨХ-ны дарга Д.Сугар “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг удирдахаар болов. 2011 оны хоёрдугаар сарын 17: “Тавантолгойн хувьцааны үнийг энэ ондоо багтаж тогтооно. Ямар нэг зүйл нууж хаагаад ингэж удаад байгаа юм биш. Хувьцааны үнийг тогтоохын тулд эхлээд ордынхоо үнэлгээг батлах хэрэгтэй. Үүнийг олон улсын зах зээлд нэр хүндтэй компаниар үнэлүүлбэл манай хувьцаа дэлхийн зах зээлд арай илүү үнэд хүрэх болно. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж байна. Ирэх долоо хоногийн Дундуур улс төрийн өөр шийдвэр гаргачихгүй бол дүнгээ танилцуулах байх” inet.mn 2011 оны гуравдугаар сарын 30: “Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн оны аравдугаар сард “Оросын тал дарамталж, шийдвэр гаргуулсан” гэсэн утгатай утгатай ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагад л тайлбар хүссэн. Оросын талын зүгээс энэ албан тушаалтны ярилцлагыг шүүхэд өгөлгүйгээр наагуур нь шийдчих байх” news.mn Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын өгсөн ярилцлага 2011 оны тавдугаар сарын 6: Тавантолгойн хувьцааг борлуулж олсон ашгийг уурхайгаа байгуулж, хөгжүүлэхэд зориулна. Монголынхоо хөгжилд зарцуулах төсөл хэрэгжиж байна. Энэ бол олон улсын сонгодог арга зам. Д.Сугар 2011 оны наймдугаар сарын 4: Тавантолгойн ордоос нүүрс олборлогч “Эрдэнэс Таван толгой” компанитай 2010 оны зун Хятадын төрийн өмчит “Чайнелко” компанитай нүүрс экспортлох таван жилийн гэрээ байгуулсны дүнд нүүрс экспортлохоор болов. Тухайн үед ТӨХ-ны дарга Д.Сугар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа “Чайналко” компанийн охин компани “Чалко”-той 70 сая ам.долларын гэрээ хийжээ. -“Борлуулалтын гэрээний өөр нэг олзуурхууштай зүйл бол бид нүүрсээ ямар нэг зуучлах компанигүйгээр Хятадын гангийн үйлдвэрүүдэд шууд нийлүүлж байгаа. Ерөөс бидний стратегийн төлөвлөгөөнд ордог хамгийн гол зүйл бол Япон, Солонгосын зах зээлд Хятадын “Чалко” компани манай нүүрсийг нийлүүлэх гэрээ байгуулсан явдал. Борлуулалтын гэрээг үүнээс илүү хийх боломж байсан. Гэвч одоогийн нөхцөлд ийм гэрээ хийхээс аргагүй. Яагаад гэвэл 250 сая ам.доллартай тэнцэх урьдчилгааг “Чалко”-гоос авч байгаа” Mongolian Mining Journal сэтгүүл 2011 оны наймдугаар сар: Д.Сугарыг Өвөрхангайн наадамд нисдэг тэрэг хөлөглөн очсон тухай шуугиан дэгдэв. Энэ шуугиан тухайн үеийн нэгэн зурагчны авсан гэрэл зургаар баталгааждаг. Олон нийт ч түүний энэ үйлдлийг эсэргүүцэж байв. 2011 оны наймдугаар сарын 11: “Өвөрхангайн наадам амралтын өдрүүдэд болсон. Тиймээс даваа гаригт ажил дээрээ байх ёстой учраас яараад л ниссэн. Түүнээс биш заавал аймгийнхаа ойд очих нэрийдлээр төрийн ажлыг тасалдуулж тайван явах боломж байсангүй. Нарийндаа яг хаанахын нисдэг тэрэг байсныг ч мэдээгүй. “МИАТ” ХК-иас нисдэг тэрэг явах гэж байна гэхээр нь л шүхэрчидтэй хамт явсан юм”. Улс төрийн тойм сонин 2011 оны наймдугаар сарын 22: “Тавантолгойн төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь урьдчилсан тооцоо, төлөвлөлт, судалгаа. Үнэхээр Засгийн газрын яам, агентлагуудын ажиллах хүчний чадавхи хязгаарлагдмал байна. Төрийн өмчийн хороо гэхэд 60-аад хүнтэй. Түүний 20-иод нь бараг үйлчилгээний ажилтан, цаана нь хэд үлдэх вэ. Тэгэхээр энэ том судалгааг гүнзгий, суурьтай хийхэд бидэнд хүчин чадал дутагддаг” Монголын мэдээ сонин 2011 оны есдүгээр сарын 13: “Муу төсөл болсон, дахин нягтал, шалга гэж хэн ч үүрэгдээгүй. Ажлын хэсгийнхэн өөрсдөө л дутуу юм их байна. Эргэж харах, нэгтгэх зүйл их байна гэж үзсэн учраас Тавантолгойн төслийг дахин нягтлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулья гэж шийдсэн. Түүнээс муу төсөл боловсруулсан байна, та нар дахиад боловсруул гэж Аюулгүйн зөвлөлийнхөн бидэнд хэлээгүй” News.mn 2011 оны 11 дүгээр сар: ТӨХ-ны даргыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхлэв. Түүнийг “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахсан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээг Монгол Улсад хохиролтойгоор баталсан зэрэг хэрэгт буруутган шалгалт эхлүүлжээ. 2012 оны нэгдүгээр сарын 11: Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгөх хүсэлтийг Засгийн газар хүлээж авав. 2012 оны тавдугаар сарын 9: УИХ-ын ээлжит чуулганаар ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг 78,6 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор болов. 2013 оны нэгдүгээр сар: МИАТ-ын дарга нарыг мөнгө угаасан хэрэгт холбон шалгаж эхлэв. Дайны эрсдэлийн сангаас бүрдүүлсэн 200 гаруй сая долларыг гадны банкуудад хуваан байршуулжээ. Зарим баримтаар 700 гаруй сая долларт ч хүрдэг. 2013 оны нэгдүгээр сарын 24: “Би ажил хариуцаж, хариуцлага хүлээж сурсан хүний хувьд алдаа гаргаагүй гэж хэлж чадахгүй нь ээ. Яах аргагүй би энэ бүх захирлуудыг томилдог халдаг, хянаж шалгадаг хүн байсан. Ер нь бол Төрийн өмчийн хорооны 80-аад компанийн амжилт, ололтын талаар ч ярьж явлаа. Алдаа дутагдлын талаар ч энд тэнд дуудагдаж ч байсан. Тэгэхээр өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй. Ганцхан хэлэх зүйл бол энэ яригдаад байгаа том мөнгөний хувьд сонин дээр бичигдээд байгаа шиг миний оролцоо байхгүй. Тиймээс төр өөрөө асууж тодруулбал би очиж хамтарч ажиллана” Өдрийн сонин 2013 оны нэгдүгээр сарын 25: Цэцийн гишүүн Д.Сугарыг МИАТ-ын мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв. Харин түүнийг хорихын тулд цэцээс заавал зөвшөөрөл авах хуультай. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-т “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заажээ. ТОВЧ НАМТАР: 1956 он: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Дуламын хүү болон мэндлэв. 1975 он: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуулийг дүүргэв. 1975-1981 он: ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангид суралцан төгсөв. 1981-1987 он: Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга, Хууль зүйн яамны хэлтсийн дарга 1989 онд: Улаанбаатар хотын намын дээд сургуулийн улс төр судлаачийн анги 1992-1996 онд: Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, арбитрын хэлтсийн дарга 1996-2000 онд: Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга
2013-02-01
Тэгэхээр үүнийг бидний эсрэг гуйвуулан ашиглаж, биднийг өрсөлдөөний талбараас шахах арга саам хайсан хүмүүс үйл явдлыг далимдуулан хонжоо хайгаад байна уу даа гэж харж байна. Таамаглаж байгаа хүмүүс ч бий HENIIG HELEED BNA SHUUD L HEEECH DEE
2013-02-01
zahialgat yarilzlaua
2013-02-01
Зояин:
Гэхдээ түүнийг “Mongolian Airlines Group” -ийн Ерөнхий захирлын хувьд биш МИАТ-ийн удирдлагаар ажиллаж байсны хувьд шалгах, мэдүүлэг авах шаардлага гарсан гэж бид ойлгож байна................гэжээ энэ хоролсүрэн гэгч этгээд харин ч нэг холион , бантан хутгагачихсан этгээд юм биш үү Албан тушаал , эрх мэдлээ ашиглаад Төрийн өмч , хувийн өвч 2-ыг нийлүүлчихсэн тэгээд завшисан л юм байна шдээ
2013-02-01
ter ih mongo haanaas bosogsniin shalgaach muu pizda nariig
2013-02-01
Jinhen zahirluudchin haachsan yum be?
2013-02-01
yun ch tom yum yaridag yum bilee dee. tatan buugdah gej baigaa baij
2013-02-01
uls torchdiin zahialgat yarilzlaua baij magadgui l yum baina
2013-02-01