Залуу ГАРЬД

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Хүч спорт хорооны бөх улсын залуу гарьд Нямдоржийн Ганбаатар. Аралтай, бяртай, төлөв түвшин энэ залууд бөх сонирхогчид найдлага тавьж хардаг. Говь-Алтай нутгийнхан түүнээс илүүтэйгээр харж байгаа нь мэдээжээээ...
Би багагүй мэднэ ээ... Ганбаатар гарьдын бүл у.н Д.Лхагвадорж, у.з Ө.Тулгаагийн хүү а.а Сүрэнжав, Завхан аймгийн Томонцэнгэл сумын харьяат а.з Б.Энхдөлгөөн нар МУИС-ийн Банди багш дээр үе үехэн бэлтгэл хийнэ. Сургуулийн аварга болоход энэ 4 л эхний дөрвөн байрыг хувааж эзэлнэ. Гэхдээ ихэнхдээ Сүрэнжав нь түрүүлж байсан юм даг. Энэ дөрвөөс эхэлж Д.Лхагвадорж анхлан улсын цолонд хүрсэн /2004 онд/. Хамгийн өндөр цолонд Ганбаатар хүрсэн байна. Харин Сүрэнжав өнгөрсөн жил аймгийнхаа баярт түрүүлсэн бол Энхдөлгөөн 2005 онд аймгийнхаа баярт үзүүрлэсэн. Ганбаатар 2004 оны Өмнөговь аймгийн баяр наадамд амжилттай барилдан тус аймгийн Цогт-Овоо сумын харьяат Р.Сэддоржтой тэргүүн байрын төлөө барилдаж түрүүлэн а.а цолонд хүрсэн. 2005 оны АХ-ын 84 жилийн ойгоор 4 давж начны даваанд хүрсэн ч туршлагатай начин До.Ганхуяг /у.ар/-т өвдөг шороодсон. 2006 онд тийм ч сайн барилдсангүй ээ.
2007 оны АХ-ын 86 жилийн ойгоор................................ Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ