Өндөр зэрэглэлд түрүүлбэл 600 мянгыг халааслана

img

“Шихихутаг” хуульзүйн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулсан өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул (чансаа нь 2459), Д.Шаравдорж (2440), Б.Хатанбаатар (2356), ОУМ Б.Гүндаваа (2478), Ц.Батчулуун (2446) тэргүүтэй шилдэг шатарчид Швейцарь системээр 11 өрөг тоглох ажээ. Тамирчид рапид шатраар буюу талдаа 25 минутын хяналттай тоглох бөгөөд нүүдэл болгон нь 10 секундын бонустай аж. Тэмцээний шагналын сан нь нэг сая, 800 мянган төгрөг бөгөөд түрүүлсэн хүн 600, удаалсан нь 450, 300, 150, 100 мянга гэхчилэн эхний 12 байр эзэлсэн шатарчид шагнал авах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi zugeer sonirhogchdin 1 goe temtseen yavuulj uguuch
2011-11-15