
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна. Өглөөний 05 цагийн байдлаар 8 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа.
Даралт өдөртөө буурна. Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ