Үс засуулбал эд мал арвижна

img

Аргын тооллын: 2011.11.9 Лхагва гараг
Билгийн тооллын: 14. Есөн улаан мэнгэтэй шар луу өдөр
Наран ургах шингэх: 08.10-17.42
Үс засуулбал: Эд мал арвидна.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
  Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ