
Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг "Болор цом" яруу найргийн наадам арванхоёрдугаар сарын 9-11-ний хооронд Архангай аймагт болно. Янжинлхамын хишигт найрагчийг тодруулах уг наадам 1983 оноос эхлэн зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн наадам хорин ес дэх удаагийнх аж. МЗЭ-ээс яруу найрагчдыг хөдөө орон нутгийн ард иргэдтэй уулзуулах, уран бүтээлийг нь таниулах, хүргэх үүднээс орон нутагт зохиож эхэлсэн бөгөөд "Болор цом" зохиож буй гурав дахь аймаг нь Архангай аймаг болж байна.
Наадамд оролцох шүлгийг энэ сарын 8-30-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авч байгаа бөгөөд оролцох хүсэлтэй яруу найрагчид хоёр шүлэг болон бүртгэлийн хураамж болох 2000 төгрөгтэй очиж, бүртгүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ