Сэлэнгийн гаальд ажиллаж байсан хүмүүсээс дурсамж худалдаж авна

img

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь 1911 оны Автономит Монгол улсын Засгийн газрын үеийн гаалийн суурин дээр үндэслэгдсэн, 1923 оны шинэ Засгийн газраас баталсан гаалийн дүрэмд тодорхойлогдон  байгуулагдсан  37 гаалийн хороо, салбарын тоонд багтаж шинээр тулгын чулуугаа тавьж, галаа бадраасан 90-н жилийн баялаг  түүхэн уламжлалттай гаалийн газар юм.
Монгол Улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар 100 бүтээлч ажил хийх зорилт тавин ажиллаж байна.
Ойг угтсан энэхүү ажлын хүрээнд гааль судлалыг хөгжүүлэх, байгууллагынхаа түүхийг олон нийтэд сурталчилах, өмнөх болон ирээдүй үеэ түүхэнд мөнхлөн үлдээх зорилгоор Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар нь түүхийн номоо бичиж дуусаад байна.
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар нь тухайн цагтаа томилогдон ажилласан, ажил амьдралынхаа гарааг шинээр эхэлсэн үе, үеийн гаальчид, удирдах ажилтнууд болон аж ахуй, техникийн ажилчдын хөдөлмөр зүтгэлийн бахдам түүхтэй билээ.
Эдүгээ  Монголын гаалийн албанд ажиллаж байгаа нийт гаальчид болон гавъяаныхаа амралтанд гарсан,  басхүү ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гаальчдын үр хүүхэд Та бүхэнд тус гаалийн газар доорх асуудлаар хандаж байгааг маань хүлээн авна уу.
Та бүхэн Өөрсдийн болон  Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллаж байсан  эцэг, эхийнхээ эдлэж хэрэглэж байсан эд зүйлс,  гаалийн  холбогдолтой түүхэн бичиг баримт, фото зураг зэрэг музейн үзмэрт  тавих боломжтой, өөрт хадгалагдаж байгаа зураг, эд зүйлсийг бидэнд өгч хамтран ажиллахыг  чин сэтгэлээсээ УРИАЛЖ БАЙНА.
Эх орны дөрвөн зүг, найман зовхисоос Та бүхний ирүүлсэн зүйлийг бид баяртайгаар хүлээн авч, түүхэн музейдээ хүндэтгэлтэйгээр залах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaaliin ulaan avilagchid. ulaan staim mongo nehdeg pizdaanuud.
2011-11-16