Өнөөдөр туулай өдөр
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 09. Буд гариг. Билгийн тооллын 14. Шийдэм одтой, шар луу өдөр. Өдрийн наран 08.10 цагт мандан 17.42 цагт жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд мал арвижна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ