Цагаалах өдөр, өмнө нь хойно нь үйлдэх Захчин ястны ариун ёс

img

Цагаан сар бол Монгол туургатны  их баяр, ямар ч хууль зүйгээр зохицуулагдаагүй уламжлагдан үлдсэн ариун ёс билээ. Энэ баяр бол бидний тэмдэглэдэг үндэсний их баяр наадам, шинэ жилийн сүлд модны наадам зэрэг бүх баяр ёслолоос илүүтэй эрхэм ёс заншил. Эл өдөр эвдрэлцэж, дайсагналдсан хоёр ч байн эхлэж эвлэрцгээдэг гээд олон сайхныг нь хэлж болно. Эртний Монгол аймагт амьдардаг овог, аймгууд бүгд хил хязгаартай байсан агаад тэр үед хил хязгаараа хамгаалдаг захчид хилчид байсан нь мэдээж билээ.  Зүүн гар улсын Галданбошигт хаан тайж нарын хувийн эзэмшил бүрээс эх оронч, үнэнч шударга бие бялдар сайтай эрчүүл, сэргэлэн цовоо зан аальтай ажигч гярхай бүсгүйчүүдтэй цөөн тооны албат өрхийг татан цуглуулж, нутгийнхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгазуулан суулгасан нь 1670-аад оны үе байлаа. Улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахисан цэргийн үүрэг бүхий эдгээр ардыг “Захчин” гэж нэрлэснээр зхачин хэмээх бий болжээ. Ийнхүү захчин ястан нийгмийн түүхийн явцад өн удаан хугацаанд бүрэлдэн бий болжээ. Захчид XYIII зууны эхний хагаст Зүүнгарын хаант улсын хилийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их Жултас, Бага Дултас, Булингар, Өрөнгө, Булган, Чингэл,Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сууж сахиж байжээ. Одоо захчид Монгол улс, Хятадын Шинжаан мужид амьдардаг агаад Байгаль нуурын араар нутагтай морьтон эвенкүүдийн дунд “Загачин” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг бүлэг амьдардаг аж  Хүн амын 2010 оны тооллогоор   захчин ястан 32,8 мянга  тоологдсон  байна. Ховд аймгийн Манхан, Зэрэг, Алтай, Үенч, Мөст суманд захчид амьдардаг ба аймгийнхаа хүн амын олонх буюу 26,1 хувийг эзлэдэг. Монгол үндэстэн ястан бүр өөрийн хэл аялгуу, ёс заншил, соёл, хувцас ахуйн хэрэглэлийн хувьд ялгаатайн адил цагаалах ёс нь өөр өөр  байдаг аж. Миний бие захчин хүний хувьд цагаалах өдөр, өмнө, хойно нь үйлдэх эл ястаны ариун ёсны талаар өгүүлэхийг зорилоо.                   “ХЭВТМЭЛ ХӨХ ТҮҮХ СЭРГЭЭХ” АРИУН ЁС Захчин хошуунд цагаан сараас өмнө “Хэвтмэл хөх түүх” сэргээх хэмээн нэрлэж ирсэн засаглалын утга агуулгатай  нэгэн ёслол болдог уламжлалтай байжээ. Билгийн тооллын өвлийн сүүл сарын 15-ны өдөр захчин хошууны ноёд цугларч хошуу тамгыг нэг сарын хугацаатайгаар битүүмжилдэг байна. Эл үед алив нэгэн албан хэрэг авч хэлэлцэх ёс байдаггүй байжээ. Хошуу тамгыг ийнхүү битүүмжилсэний дараа нэг сарын хугацаатай “Хэвтмэл хөх түүх” буюу “данс” нээдэг.Түүндээ өнгөрч буй жилд цаг агаар , цас бороо, ган гачиг  хир  байсан, ард түмний аж амьдралд ямар онцлог үйл явдал тохиов, өвчин зовлон хир байв, мал ахуй хир өсөв, хошуу тамга, жасын  орлого, зарлага,  ажил байдал ямар байсан, үүссэн зарга заальхай түүнийг хэрхэн шийдсэнийг дэлгэрэнгүй тэмдэглэдэг байжээ,   Хошууны хэвтмэл хөх түүхийг Төгрөгийн хүрээний жасын мэдэлд хадгалдаг байсан байна. Захчины энэ хэвтмэл хөх түүх нь хэмжээний хувьд бага шиг тохмын дайтай дэвтэр байсан гэдэг. Энэ дэвтрийг хөх өнгийн даавуугаар гадарлаж хавтас хийгээд жасын мэдэлд шилжүүлдэг бөгөөд өмнөх жилийн түүх, дансны нэг хувийг дөрвөдийн төгс далай хааны жасад хүргэн хүргүүддэг байв. Хэрвээ ямар нэгэн зарга, алдаа мадаг гарсан тохиолдолд  далай хааны эхтэй тулгаж шалгадаг байжээ. Эл хугацаанд  Захчин жанжин гүний хошуу ноён Б. Самбуугийн удам угсааныхан их түүх хэмээх ургийн бичиг бололтой нэгэн түүхийг эргүүлэн уншдаг байсан гэх боловч энэ ёслолын тухай тодорхой мэдээ өнөө хир олдоогүй байна. Харин бичиг үсэг бүхий ноёд, түшмэд ургийн бичгээ баяжуулан сэргээдэг байжээ. Захчин жанжин гүнгийн хошуу ноён Б.Самбуугийн ургийн бичиг хүмүүс дамжин хадгалагдаж байсныг зураач, угсаатан зүйч, Соёлын гавьяат зүтгэлтэн Мишигдоржийн Амгалан асанд авсан хэмээн миний багад өвгөд ярилцдаг байсан ба зарим нь  эрдэмтэн Жавзангийн Цолоод байж магад гэлцдэг байсныг би санадаг юм. Ер нь Ойрад Монголын ард иргэд ургаа элкэн хэмээдэг агаад тухайлбал миний бие л гэхэд  Аргаль уриатай, гулз тамгатай Алтай элкэний цагаан ясны хүмэн билээ. Харин Галданбошигт хааны ургийн бичиг уламжлагдан ирсэн нь Ховд аймгийн музейд хадгалагдаж хүмүүсийн сонирхол татдаг үнэт үзмэр болдог байна. Түүхээ хоёр хошуу тус тусдаа сэргээсний дараа тамга нээх ёслол болох ба энэ үед ноёдын цалин, пүнлүү нэмэх, зэрэг дэв ахиулах, хөхүүлэн шагнах зэрэг ажил явуулдаг байжээ.               ЦАГААЛАХ АРИУН ЁС Захчин айлууд өвлийн идэш бэлтгэхдээ хонины ууц, өвчүү, харцага зэргийг тусгайлан авч цагаан сараар хэрэглэхээр хадгалдаг заншилтай . Өвлийн адаг сарын сүүлээр буюу цагаалга хийхээс гурван хоногийн өмнө гэрийн урд зүгт холгүйхэн товгор газар чулуу, шавраар овоо босгоно.  Овоон дээрээ салаа ацтай бургас хатгаад буур, азарага, хуц, тэхийн шилэн дэх зөв талын ноосыг авч таван өнгийн утас заламын хамт тэр бургасныхаа оройд уядаг. Битүүний орой гол төлөв шагайгаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, шагай харвах, гартаа байгаа шагайгаа таалцах, шагай авах /шүүрэх/, мөн шатар, даалуу, хорол, үүчүүр тоглож,  бас икэл татаж, товшуурдан баясдаг байсан ажээ.Тууль хайлах болбол заавал Алтайгаа магтаж эхлэнэ.Одоо икэлтэй айл бараг байхгүй болсоны дээр түүнийг дагаад икэлийн татлагууд устаж, бий бүжгүүд мартагдахад хүрчээ. Цагааны өдрийн өглөө уулын оройд нар тусаж байхад  гурван эрэгтэй хүн цацлын идээ, цайны дээж, хавсай боов зэргийг гэрийн галын хамт авч овоондоо очиж  овоон дээрээ хатгасан бургасны өмнө дөрвөн өндөр шагайт чөмгөө нар зүг зөв харуулан тавиад “Алтайд хиншүү өргөх” ёс хийж шатаадаг. Дараа нь ирсэн хүмүүс овоогоо гурван удаа тойроод тэдний тэргүүнд яваа гурван хүний хоёр нь арван гурван нүдтэй цацлаар цайныхаа дээж өргөхөд нэг нь: Буур жил гарлаа Ботгон жил орлоо Найм найман хаадууд Гучин гурван хурмаст Долоон бурхан Нэрийг нь мэдэхгүй Нийтээрээ Цолыг нь мэдэхгүй Цугаараа зооглогтун гэж ерөөдөг байжээ. Хавсай боов гэдэг нь одоогийн ул боовны өвөг гэж хэл болох агаад дөрвөлжин урт хэлбэртэй бөгөөд тавганд 5,7,9 өөр өрж дээр нь дугуй шанзай боовоо тавиад цагаан идээгээр чимдэг байна. Золгосон хүмүүс юуны өмнө цагаан идээнээс амсдаг заншилтй. Хүүхдүүд айлд золгохоор очиход хавсайныхаа дээжээр бэлэг барьдаг байв. Хүүхдүүд хэн олон хавсайтай болсоноороо уралдахаас гадна хөгшид  боовны  амтаар нь  айлын тэр жилийн өнгийг тодорхойлдог байжээ. Цагааны өглөө аав,ээж, хамгийн  ойр төрлийн ахмад айлдаа эхлэн зоог шүүсээ оруулдаг байжээ. Золгохдоо ахмад хүнийхээ хоёр гарыг доороос нь дээш түшин өргөж золгоно, Захчид хоёр хөөргийг хэзээ ч харшуулдаггүй, ээлжлэн авч тамхилдаг. Ахмад хүний гэрт ууц, толгой, шагайт чөмөг тавих ба төрөл холдох тусмаа харцага хаатай орох, бас хадам аав, дүү нараар орохдоо өвчүүтэй, шагайт чөмөгтэй эсвэл бяслаг,  сармицаг тос, мөн хавсай боовоо тавьдаг нарийн горим журамтай аж.                   МАЙДАР ЭРГЭХ ШАШНЫ АРИУН ЁС Шашны их хөлгөн сударт “Сайн цагт мянган бурхан мэлмийгээ гийгүүлэн заларна. Орчлонгийн хүмүүний буян доройтон жижгэрч, ухаан мөхөсдөхийн цагт энэхэн замбуу тивд Майдар бурхан заларч номоо номлох бөгөөд амьтад нүгэлт орчлонгоос ариун буяны оронд гэтлэх учиртай” хэмээн өгүүлсэн байдаг ажээ. Хошуу тамга нээсний дараа буюу цагаан сарын 15-ны өдөр захчин хоёр хошуунд Майдар эргэх шашны том ёслол болдог байжээ.Одоо ч энэ ёс Ховд аймгийн Манхан сумын хийдэд уламжлагдан хийгдсээр байдаг. Энэ ёслолын үед цогчин дуганы үүдэнд Лхам бурхан өргөсөн байх ба бууртай хүмүүс буураа хөтлөж ирээд лам нараар утуулан ариулдаг. Тэгээд буураа тавьж ноцолдуулдаг ба энэ үед сүсэгтэн олон мөргөл үйлддэг байв. Буур ноцолдон дуусахын үед цам гардаг байжээ. Захчин зургаан  хийдийн хоёр нь цамтай байсан ба Зэрэгийн хүрээний цам  Жамъяншидав игчаа дэгтэй  байхад Үенчийн Улиастайн хүрээнд Сэрхэг хийдийн дэгтэй байсан байна. ӨВГӨН АЛТАН МАЙДАР БУРХАН ДАХИН ЗАЛАРЧЭЭ. Бас нэг сонирхуулах зүйл захчид Майдар бурхныг шүтэн дээдлэдэг байна.                 Манхан суманд цагаан Самдан хэмээх нэгэн номч  буурал ХХ зууны дунд үе хүртэл амьдарч асан билээ. Түүний хүү С.Эрдэнэбаатар аавынхаа тухай бидэнд сонин сайхан зүйл хуучилсаныг уншигч та бүхэнтэй хуваалцъя. Тэр: “Аавыг маань гурван настай байхад нь гэр нь нүүдэллэж явтал ачаалж явсан сарлаг нь гэнэт туйлж арганд сууж явсан түүнийг авч уулын уруу хад асга дундуур авч давхижээ. Эмэг ээж Ундрах маань “Алтан Майдар минь хүүгээ авраарай” гэж уулга алдан залбирчээ. Тэгээд хад асга дамжин гүйсээр араас нь очвол сарлаг нь уулын хярд ороод зогсчихсон эд хогшил нь газраар нэг тарчихсан байхад аав маань арганаасаа буугаад яагаа ч үгүй тэнтэр тунтар алхалж  явжээ. Тэдний шүтдэг байсан жижигхэн Алтан Майдар бурхан нь ааваас минь холгүй огт гэмтээгүй босоогоороо байж байсан гэдэг. Аавыг маань Алтан Майдар бурхан ийнхүү аварчээ. Монголын уламжлалт шашны олон лам , жирийн иргэдийг хэлмэгдүүлсэн цуст яргаллын үед Дотоод явдлын яамны ногоон малгайтнууд Төгрөгийн хүрээний таван дацанг бурхан тахил,  олон зуун боть номуудын хамт  шатаан үнсэн товрог болгожээ. Миний аав сүм дотор нуугдаж байгаад Майдар бурханыг нь гал дундаас  авч цонхоор нь зугтан гарч алсын уулын нэгэн агуйд нуужээ. Дараа нь байнга хөдөө нутагладаг  Б.Шийнэн гэдэг малчин айлд жил гаруй хадгалуулж байгаад нэгэн өлзий учрал бүрдсэн өдөр гэртэй залж ирсэн билээ.Ийнхүү аав маань Алтан Майдар бурханыг шатаэ үнсэн товрог болгохоос хамгаалж чадсан юм, Манайх бурхан багш, Алтан Майдар, Лхам сахиустай хайрцаг Дацантай айл. Аав минь хоймрын авдар дээрээ Х.Чойбалсан маршалын гуутай зурганы ард хайрцаг Дацангаа тавьж зохих ёсоор тахиж ирсэн билээ. Аавын маань төрсөн ах Ү.Түмэн-Өлзийнх мал, хөрөнгөтэй айл байсан ба тэднийх жил бүр Таравчембо хэмээх номыг найм, найман хоног хоёр удаа бүх зардлыг нь даан хуруулж “Лам нарт өглөө бүр нэг нэг толгой бараа өргөдөг уламжлалтай байсан юм  Дараа нь Тарачембо номыг есөн эрдэнээр бүтээлгэжээ. Үүний хариуд Төгрөгийн хүрээнээс мөнгөн гуутай Бурхан багшийн хөргийг Ү,Түмэн- Өлзийг шагнаж өгчээ. Аав маань 1973 онд 76  насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд хайрцаг Дацан, есөн эрдэнээр бүтээлгэсэн Таравчембо болон бусад ном судар манайд шилжин тахигдаж байна. Манхан сумын Төгрөгийн хүрээний Дашгонзоглон хийд 1990 онд дахин сэргэхэд өвгөн Алтан Майдарыг хийдэд залж очиход ард олон гайхан баярлаж сүсэглэн мөргөж билээ хэмээн ярьсан билээ. С.Эрдэнэбаатар Алтай нутаг, аав ээжийн тухай олон сайхан шүлэг  туурвиснаас: Миний аавын зүс нь цагаан Миний аавын нэр нь цагаан Миний аавын нутаг нь цагаан Миний аавын сэтгэл нь цагаан хэмээсэн мөрүүд нь миний сэтгэлд хоногшин үлдсэн юм. Дагвын Жүгдэрбарам\МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч\

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Захчин:
Хуцдаг халтар вэ? хаанаас бага ястан цус ойртсон гээд олоод сонсчихвоо муу манж үлдэгдэлээ
2023-01-14
захчин:
би бэйлийн захчин :)
2014-12-02
Галдан:
Наад монгол гээд байгаа хэдэн бага ястангууд чинь хоорондоо нийлсээр байгаад цус нь ойртоод гений гажигтай болцгоочихсон байгаа. Чи наад гажигуудтайгаа нийлээд гажигтай үр гаргаад явахгүй юу.
2013-05-31
Захчин:
Хуцдаг халтар вэ? хаанаас бага ястан цус ойртсон гээд олоод сонсчихвоо муу манж үлдэгдэлээ
Äàìäèíãèéí Äàøçýâýã:
Çàõ÷èíû òóõàé áè÷ñýí ç¿éëèéã óíøèæ èõ áàÿðëàëàà.ÌÓ-ûí Áààòàð Íàìíàíã /Õîâä àéìàã Çýðýã ñóìûí õàðúÿàò/ çàõ÷èíààñ òºðñºí àëäàðòàíãóóäàä îðóóëæ ºãºõèéã õ¿ñüå.
2013-03-24
Халх:
Монголд одоо ястан байх хэрэггүй дээ. Бүгд л монгол үндэстэн. Халх ойрад , халх буриад цус холилдоод үр хүүхэд зүс царайтай, ухаантай төрнө. Монголчууд жалга довын үзлээсээ салах хэрэгтэй. хужаа солонгос гөлөгнүүдтэй л цус холилдохгүй, монголын бусад ястангуудтайгаа амьдрал зохио.
2013-02-11
Галдан:
Наад монгол гээд байгаа хэдэн бага ястангууд чинь хоорондоо нийлсээр байгаад цус нь ойртоод гений гажигтай болцгоочихсон байгаа. Чи наад гажигуудтайгаа нийлээд гажигтай үр гаргаад явахгүй юу.
naraa:
сайхан мэдээлэл байна баярлалаа. манай захчин түмэн агуу ястан шүү. түүхээ сайн судалж бидэндээ ихийг хүргэхийг хүсье. эрчүүд нь эрэмгий, бүсгүйчүүд нь сэргэлэн гайхамшигтай ястан монголд л байна. захчин түмэндээ тэр дундаа манханчууддаа сайр шинийг мэнд дэвшүүлье. элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин жаргалтай сайхан шинэлээрэй. бас бүх монголчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье. сайхан шинэлээрэй ерөнхийлөгчдөө улам их амжилт хүсье. ирэх сонгууль таных байх болтуйгай урагшаа
2013-02-11
Захчин хүн:
Захчин хүний мах цусанд шингэсэн зан чанар бол шулуун шударга, дайчин, тэвчээртэй зан юм. Эгэл биш хүмүүс..
2013-02-11
harsaariin torgud:
buh delhiin mongolchuuddaan xin jiliin mend debshulyaa!!! bi xinjian ni torgud bn!
2013-02-10
Xexe:
Yun zahchinguud bolood yvchihav aa? Elbegdorj guai ZAHCHIN gesen tegeed humuus bugd Zahchin bolov uu? Xexe gej
2013-02-10
zahchin:
Buriad ahan duusdee sar shiniin mend devshuuliye, Saihan shinleerei, , ,
2013-02-09
hovd bulgan:
tookuu gostoi torguud arduudaas zah zergeldeee zahchin tumendee mogoi jildee zon olonooroo az jargalaar duuren sar shindee saihan shinelhiin ulziitui yorooliig urgun debshuulj bnaaa
2013-02-09
bi mongol
2013-02-09
GANAA:
eejiigee sanaj bn daa minii eej zahchin hyn yum hari gazar suraltsaj bn
2013-02-09
балдан баавай:
захчин түмэнд буриад зоноос сар шинийн амгалан айлтгаж бна. шинэ жилээ сайхан угтаарай
2013-02-08
B:
Bi negen zahchin busgui bna aav eej maani hoyulaa zahchin
2013-02-08
Es zanshlaa bid medej bh ni chuhal.
2013-02-08
lol:
Neeree ch zahchin erchvvd shuluun shudarga, hvvhnvvd ni sergelen tsovoo baidag shvv!
2013-02-08
bi bas zahchin hun ene talaar erdemted ni olon niitlel bicheerei
2013-02-08
dddsss:
тайж нарын хувийн эзэмшил бүрээс эх оронч, үнэнч шударга бие бялдар сайтай эрчүүл, сэргэлэн цовоо зан аальтай ажигч гярхай бүсгүйчүүдтэй цөөн тооны албат өрхийг татан цуглуулж, ... “Захчин” гэж нэрлэснээр захчин хэмээх бий болжээ
2013-02-08
bi zahchin humuun
2013-02-08