Шийдвэр гүйцэтгэгчийг шагнаж урамшуулахаар болжээ
Сэлэнгэ аймгийн прокурорын газар аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан ярилцлага зохион байгуулан хийжээ.
Уулзалт ярилцлагын дүнд тус аймгийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдийн ялыг биелүүлэх ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх, энэ төрлийн ялын биелэлтийг сайжруулах 1 сарын аяны ажил зохиохоор шийдвэрлэж, бусдыгаа тэргүүлж ажилласан шийдвэр гүйцэтгэгчийг шагнаж урамшуулахаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ