
Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандад холбогдох хэргийг прокурорын хяналтаас Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан хурандаа В.Нямхандын эрүүл мэндийн байдал муудсан тул батлан даалтад гаргасан байна.
Түүнийг Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн нууц задалсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-р зүйлчлэн хэрэг үүсгэсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ