Гэгээн алсад Янжинлхам хүлээж байгаа, БАЯРТАЙ БААВАЙ

img

1980-аад онд хөдөөгийнхөнд хотын соёлыг түгээдэг байсан хамгийн гол хэрэгсэл нь “араажав” байлаа. Тухайн үед “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Хэдэн гялаан хонь”, “Ёохор хатаръя”, “Хормой нь хийсээд давлаа” зэрэг дуунуудыг аргил баргил хоолойгоор дуулсан нь сонсогчдын чихэнд өдгөөг хүртэл хоногшжээ. Урлагийн бүтээлийн хүний чихэнд хоногшуулан дасгаж, өөрөөр дуулбал үгүйлдэг, дуулаад эхэлбэл дагадаг болтол нь хүргэж чадсан нь түүний сэтгэлийнх нь аялгуу байв. Сэтгэлээсээ урсгасан болохоор түүний дуу хоолой, уран бүтээл нь үзэгч, сонсогчдоос өндөр оноо авдаг байлаа. Гэвч, өнөөдөр  Янжинлхамын хүү бидний дунд алга. Тэрээр Монгол Улсын ардын жүжигчин, Оросын Холбооны Буриад Улсын ардын жүжигчин, доктор профессор гээд түүний гаргасан амжилт, бүтээсэн бүхэн нь урлагтай хүйн холбоотой. Олныг цэнгүүлсэн, гайхамшигт барил хоолойтой сод хүү тэрээр 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төржээ. 1948-1954 онд Дашбалбар, Баян-Уул сумын дунд сургуульд суралцаж, 1956-1959 онд Дорнод аймгийн болон Улсын Хөгжимт Драмын театрт дуучин, гоцлол дуучнаар ажиллаж уран бүтээлийн замаа эхэлсэн нь урлагийн оргилд хүрэх анхны гараа нь байжээ. Тэрээр 1961-1966 онд БНБАУ-ын Үндэсний Хөгжмийн Академид суралцаж дуурийн дуучны мэргэжил эзэмшиж 1966-1990 он хүртэл Улсын Дуурь Бүжгийн театрт гоцлол дуучнаар ажиллаж үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн олон улсын хэмжээний алдарт дуучин байсан юм. “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Мартагдашгүй 42 хоног”дуурийн Хасбаатар, “Тэмцэл” дуурийн Дандар зэрэг үндэсний 10 гаруй дуурийн гол дүрд, А.Бородины “Игорь ван” дуурийн хан Кончак, С.Сметоны “Худалдагдсан бэр” дуурийн Кецал, Ш.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Дон Базилио зэрэг 20 шахам дуурийн 30 гаруй дүрийг давтагдашгүй сайхнаар бүтээсэн юм. Д.Жаргалсайхан тухайн үеийн ЗХУ, Болгар, Унгар, Чехословак, Австри, Вьетнам, Солонгос, Хятад, Энэтхэг, Финланд, Югослав зэрэг хориод оронд олон удаа тоглолт хийж байлаа. Мөн Дэлхийн Залуучууд Оюутны Ү1, ҮП, ҮШ, 1Х их наадамд оролцож ардын дуу, дуурийн дуучны тэмцээнээс удаа дараа медаль хүртэж байсан нь Монголын дуурийн хөгжмийг дэлхийн дэвжээнд гаргасан том үзүүлэлт болсон юм. Мөн тэрээр дуулахын зэрэгцээ “Хэдэн гялаан хонь”, “Ёохор хатаръя”, “Хормой нь хийсээд давлаа” зэрэг ардын дуунуудыг мэргэжлийн дуучдад зориулан найруулж, мэргэжлийн холбогдол бүхий олон арван өгүүлэл, найруулал, “Мартаагүй” нэрт дурсамж ном, “Дуулах эгшгээр ур томохуй” гэх дуулах арга зүйн ном туурвиж, “Халуун элгэн нутаг”, “Баавай Чингэс” гэдэг нэрээр 40 гаруй дуу, ари, романс багтсан цомгуудыг гаргасан байдаг. Түүнээс гадна “Хурим”  Боролдойн дүрд  Дорнод аймагт 1958, Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан”  Хар гэрт хааны дүрд 1961, Б.Дамдинсүрэн “Тэмцэл” Дандарын дүрд 1965, Д.Лувсаншарав “Хан бүргэд” Насанбатын дүрд 1966, В.Мурадели ”Октябрь” Лениний дүрд 1967, С.Рахманинов “Алеко”  Өвгөн цыганы дүрд 1969, Ш.Гуно “Фауст” Мефистофелийн дүрд 1969, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Раашийн дүрд 1971, А.Бородин “Игорь ван” Кончакийн дурд 1972, Б.Дамдинсүрэн “Мартагдашгуй дөчин хоёр хоног” Хасбаатарын дүрд 1974, Б.Сметан “Худалдагдсан бэр” Кецалийн дүрд 1974, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Балганы дүрд 1976, Ж.Россини “Севилийн усчин” Дон Базилогийн дүрд 1979, С.Гончигсумлаа “Үнэн” Гонгорын дүрд 1980, Ж.Пуччини “Тоска” Тахилчийи дүрд 1981, Б.Ямпилов “Шидэт ваар” Галсангийн дурд 1984, Дж.Перголези “Зарц хатагтай” Убертогийн дүрд, Мөн найруулсан 1987, П.И.Чайковский “Евгений Онегин” Гремины дүрд 1988, Ц.Нацагдорж ”Үүлэн заяа” Хоролдой өвгөний дүрд 1988 онд тоглож нийтийн хүртээл болгосон нь түүнд урлагийн охин тэнгэр Янжинлхам авъяас билгийг “гар таталгүй” хайрлажээ гэмээр. Сүүлийн жилүүдэд “ Дуумни зэдэлыш” , “Хүндэтийн дээж”, “Ганцхан туулах насных” хэмээх дууны түүвэр ботийг эмхэтгэн ноотлоод дуучны хоолойн төрлөөр ангилан хэвлүүлж, нийт уншигчид болон мэргэжлийн уран бүтээлчиддээ өргөн барьсан юм. Д.Жаргалсайхан дуурийн урлагийн чиглэлээр сурсан мэдсэнээ залуу уран бүтээлчдэд өвлүүлэхээр СУИС, ХБК-д багшлахын зэрэгцээ “Эртний сайхан” чуулгад дуулж зон олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсээр байлаа. Тэрээр 1969 онд Монгол улсын Гавъяат жүжигчин цол тэмдэг, 1976 онд Монгол улсын Ардын жүжигчин,1988 онд БНБАУ-ын Крилл-Методийн I зэргийн одонгоор, 2006 онд Оросын Холбооны Буриад Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр шагнагдсан гээд түүний тухай сайхан дурсамж их. Давтагдашгүй их авьяас билэгт Янжинлхамын хүү тэнгэрийн оронд заларч хөх тэнгэрийн оронд очсон ч таны эгшиглүүлсэн "Халуун элгэн нутаг” Монгол нутагтаа өнө мөнхөд эгшиглэсээр байх болно. Таныг Гэгээн алсад Янжинлхам хүлээж байгаа, БАЯРТАЙ БААВАЙ. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

burkhanii elch:
mongolchuudad zoriulj yavuulsan burkhanii elch nutag ruugaa sain yavaad khureerei
2012-04-30
Khunii jam iim bolgoo. Khamgiin saikhan khun maani ch yawdag, araas ni bid bukhen ch yawdag bilee. Burkhnii orondoo taivan noirsokh boltugai. ergej mongol tumendee turukh boltugai.
2012-01-11
Burhny orond moril doo, erhem saihan hun Ta! Tany ninjin setgel, aguu avyas, urin dulaan aash zan Mongolchuud bidendee ulger duurial bolj baisan, baih ch bolno oo!!!
2011-11-09
Хээрын гурооhэн шэнгэ наhанаймни (Хээрийн гөрөөс шиг насны минь) Хээтэй хургы шэнгэ намтар соо (Хээтэй хоргой шиг намтар дунд) Арилшагуй муроо үлдөөhэн (Арилшгүй мөрөө үлдээсэн) Аяа миний буряад
2011-11-09
hundet baavai mine buriad zon olon hiigeed mongoliin ard tumniihee tuluu hiisen buhen tani bidentei hamt uurd orshih bolno alsiin zamdaa saadgui moridooroi
2011-11-09
баяртай баавай!
2011-11-09