
Монголын Уран Зургийн Галерей, Керамик арт студи, 116-р сургуулийн сурагчидтай хамтран “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Харааны бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээ тун хомс байдаг. Үүнд музей ордог. Үзэгчид музейн үзмэрт гар хүрч болохгүй гэсэн хориг аль ч музейд байдаг. Учир нь үзмэр нь ховор нандин, амархан гэмтэх онцлогтой байдаг.
Тиймээс уг төсөл нь харааны бэрхшээлтэй иргэдэд музей үзэх боломж олгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд 15.00 цагаас болох бөгөөд ирэх сарын 15-ныг хүртэл гаргах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ