
ХБНГУ-ын Берлин хотноо 63 дахь удаагийн "Берлинале" олон улсын кино наадмын үеэр зохион байгуулагдаж буй VI дугаар "Синема Тотал" кино наадмын хүрээнд монголын кино урлагийн тухай „FilmTalk“ хэлэлцүүлэг энэ сарын 12-ны өдөр боллоо. Монголын кино урлагийг танилцуулах уг арга хэмжээг Берлин дахь ЭСЯ, "Синема Тотал" кино наадмыг зохион байгуулагч Унгарын соёлын төв "Коллегиум Хунгарикум" хамтран зохион байгуулсан аж.
Уг хэлэлцүүлэгт олон улсын кино урлагийн нийт 50 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд манай талаас Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, кино найруулагч С.Батмөнх нар оролцсон байна. Тэд энэ үеэр монголын соёл, кино урлагийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, уригдсан зочидтой "Берлинале" кино наадмаар гарч буй кино бүтээлүүдийн тухай сэтгэгдлээ хуваалцав. Хэлэлцүүлэгийн үеэр монголын язгуур урлагийн "Эгшиглэн" хамтлаг тоглолтоо сонирхуулсан аж.

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ