Арнольд Шварценеггер хуучин эхнэртэйгээ дахин уулзжээ

img

Гэрийнхээ үйлчлэгч бүсгүйтэй нууцаар амраглаж, 14 настай хүүгээ өдий хүртэл нууцалсаар ирсэн нь Арнольд Шварценеггерээс салах хангалттай шалтгаан болсон билээ.  Гэвч Арнольд хуучин эхнэр Мария Шрайвертэйгээ сайн харилцаатай хэвээрээ үлдэж чаджээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Санта-Моникагийн католик сүмд Мария Шрайверийн хамт очиж, тэд инээмсэглэн ярилцаж байхыг гэрэл зурагчид хальсандаа буулган авсан байна. Арнольдын 17 настай хүү Патрик эцгийнхээ амрагийн паян дэлгэгдэх үед твиттер дэх овгоо хүртэл сольж байсан ч гэсэн хэдхэн өдрийн өмнө аавтайгаа зугаалж явсан гэнэ. Ийнхүү Арнольд хэдийгээр гэр бүлээсээ салсан ч гэсэн тэдэнтэйгээ муугүй харилцаатай үлдэж чадсан бололтой. Мөн тэрээр кино урлагтаа эргэн ирж, “Эцсийн тулаан” кинонд дүр бүтээхээр болоод байгаа юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Xiidgee xiitsen xvn luuvangaa idene uu laagaa idnvv,noxoito yavna uu gaixataa yavana uu xend xamaa bn aa
2011-11-10