Монголын кино урлагийн тухай хэлэлцэв

img

"Берлинале" олон улсын 63 дугаар кино наадмын үеэр зохион байгуулагдаж буй "Синема Тотал" 6 дугаар кино наадмын хүрээнд монголын кино урлагийн тухай „FilmTalk“ хэлэлцүүлэг энэ сарын 12-нд Берлин хотноо зохиогдлоо. Монголын кино урлагийг танилцуулах уг арга хэмжээг Берлин дахь ЭСЯ, "Синема Тотал" кино наадмыг зохион байгуулагч Унгарын соёлын төв "Коллегиум Хунгарикум" хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг нээж ЭСЯ-ны соёлын атташе Ч.Батбилэг, тус төвийн захирал К.Тогай нар үг хэлэв. Oлон улсын кино урлагийн нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон уг хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Н.Оргил, кино найруулагч С.Батмөнх нар оролцож, монголын соёл, кино урлагийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийж, уригдсан зочидтой "Берлинале" кино наадмаар гарч буй кино бүтээлүүдийн талаар сэтгэгдлээ хуваалцав. Хэлэлцүүлэгийн үеэр "Эгшиглэн" хамтлаг монголын язгуур урлагийн тоглолт хийлээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ouynbileg:
Соёлын яаманд ахлах мэргэжилтэн Цамбын Жаргалсайхан гэгч бий , тэрээр маш их хоцрогдсон , боловсрол муутай , хэл ус байхгуй , будуулэг , догирхсон этгээд байдаг , тэрбээр анх Бадраа-ууган хөдөөнөөс архидсаар авч ирж л ажилуулсан , тиймэрхүү байдлаар өнөөг хуртэл ажиллаж Л байна . Тэрээр олон зун оролцсон хүний оюуны бутээл , Засгийн газар , Соёлын яамнаас гаргасан бүх шийдвэр , тушаал , тогтоолыг өөрийнхөө нэрээр гаргаад Ном болгож багцлаад хэвлүүлчихсэн гэж байгаа .. Өөрийгөө төрийн албаны магистр , Соёл урлагийн Агентлагийн Даргаар нь ажилаж байсан хунээ яруу найрач гэж бичээд жишимгуй сууж байдаг . Гэтэл яагаад өндөр хөгжилтэй оронд дээд боловсрол , мэргэжил эзэмшсэн , хэлтэй устай соёлтой залуус , дунд насны , эсвэл хашир туршлагтай төрийн албан хаагч / дипломатч ч юмуу хумуус энэ ажлыг ирж хийхгуй байна вэ ? Нарийн харвал бэлтгэж байгаа ч хүн байхгуй байгаа . Олон жил улиран зангианы гол болон суугаа будуулэг хоцродсон , архичин хуурмаГ этгээдүүдэр дуурэн Төрийн жинхэнэ албан хаагч нэртэй бэртэгчин / жижиг авилгалчдын арми амь бөхтэй оршсоор л байх болно . Төрийн жинхэнэ ( авилгалчин ) албан Хаагч~! гэсээр байлгаад л л байх уу ?
2013-02-23