
Энэ сарын 10,11 нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах тул салхи, шуургатай үед иргэд, малчид шаардлагагүй тохиолдолд гэр, орноос гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий байдлаас сэрэмжлүүлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, дулаан хувцаслах, найдвартай унаа машинаар зорчих, аян замд гарахдаа шатахууны нөөцтэй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан машин техникээр үйлчлэхийг иргэдэд сануулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ