Модны мөчир дээрх ямаанууд

img

Гэрэл зурагчин Гэвин Оливер Мароккогийн Тодра хэмээх тосгоны орчимд явж байгаад энэхүү зургийг даржээ. Таван метр орчим өндөр модны мөчир дээр ямаанууд шувуу шиг гараад зогсчихсон байсан нь Оливерийн сонирхлыг аргагүй татжээ. “Бид тосгоны хажуугаар өнгөрч явсан юм. Гэтэл ямаанууд модонд авираад гарчихсан байхыг олж харсан. Ойролцоогоор 30-аад ямаа байснаас зарим нь мөчир дээр гараад хэнэг ч үгүй зогсчихсон байлаа. Ямаа хариулж яваа хүү зураг дээр цаана нь бий. Ямаа хөдлөх бүрийд мод найгаад, яг л унах гэж буй юм шиг санагдаж байсан” гэж зурагчин өгүүлжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uu laitai ain
2011-11-09