
Британийн 92 настай эмгэн Диана Тэйлор нэгэн дэлгүүрээс дарс худалдан авах гэтэл насанд хүрснийг нь батлах баримт бичиг худалдагч нь шаарджээ.
“Худалдагч надаас баримт бичиг шаардаад хэдэн настайг минь мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би бүр юу ч хэлэхээ мэдэхээ больчихсон. Хэн ч намайг 25-аас бага насны охин гэж хэлэхгүй биз дээ. Их л урам өгье гэсэн хүн 78-тай гэж хэлдэг юм” хэмээн Диана Тэйлор ярьсан байна.
Дэлгүүрийн удирдлага эмгэнээс удалгүй хүлцэл эрсэн ч согтууруулах ундааны төрлийн зүйл худалдаалахдаа зайлшгүй барим бичиг шалгах журамтай гэдгээ ч сануулаад амжжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ