Станц барина

img

Дорнод аймгийн Чойбалсан хотод барих 100МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан байдлаар зарлажээ. Уг станцын хүчин чадлыг цаашид 250МВт хүртэл өсгөх нөхцөлтэйгөөр Төрийн өмчийн хорооноос шалгаруулалт зарласан байна. Концессын тухай Монгол улсын хуулийн дагуу концесс эзэмшигчийг хоёр үе шаттай уралдаант шалгаруулалтаар сонгох аж. Уралдаант шалгаруулалтын ялагч нь төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээдийг байгуулах шаардлагатай юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Äîðíîäîä ÷èíü óëñàä òîìä îðîõ ÄÖÑ áàéäàã.Òýð íü á¿ðýí õ¿÷èí ÷àäëàà àøèãëàæ ÷àääàãã¿é ãýäýã áèø ¿¿. Äàõèàä áàñ èéì òîì ñòàíö áàðüæ ÿàõ ãýý þì áîë. Ǻâ ë òîîöîæ áàéäàã áàéãàà äàà.
2011-11-20