Үлэг гүрвэлийн төв музейн захирал томилогдлоо

img

Засгийн газрын тогтоолоор Соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон. Энэ дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яам олон нийтийн дунд Үлэг гүрвэлийн төв музейн захирал болон ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ. Ирсэн материалуудтай яамны удирдлагууд танилцсаны үндсэн дээр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн өчигдөр Б/48 тоот тушаал гаргаж Намсрай овогтой Жавзмааг “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар томиллоо. Н.Жавзмаа нь Орос, Англи, Болгар хэлтэй бөгөөд 1992-2000 он хүртэл Монголын Анчдын нийгэмлэгийн харъяа Ан агнуурын музейд тайлбарлагч, эрхлэгч, “Байгаль хишигийн ордон”-ы даргын ажлыг хийж байсан.  2001 оноос Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдох хүртлээ Байгалийн түүхийн музейд Чихмэлийн лабораторын эрхлэгч, эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийн даргаар ажиллаж байсан юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zolo:
sain bna .hulgailagdsan bairaa avsan ny bur sain hereg shu
2013-02-21
okooko:
bayr hurgie 1 muzei nemegdeh ni uzej harah yumaar dutmag manai uls gadaadiin zochin tuluulugch iin uzeh yumnaas gadna hoich uedee uzuuleh haruulah tanin medehuitei bolj bgaa ywdald.amjilt husie shine dargad!.
2013-02-20
amjilt husie
2013-02-20