Шилдэг бүтээлийн эзэд баасан гарагт тодорно
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” сэдэвт бүтээлийн уралдаан зарласан. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү уралдаанд нийт 47 бүтээл ирсэн байна. Эдгээрээс сонин, сайт, сэтгүүлийн ба телевизийн бүтээл гэсэн хоёр ангиллаар тус бүр гурван байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. Мэргэжлийн сэтгүүлчид болон БШУЯ-аас томилогдсон шүүгч нар уралдааны хариуг эцэслэн гаргаж баасан гарагт шилдэг бүтээлийн эздийг шагнан урамшуулах юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ