Леди Гага дахиад л дэлхий дахиныг алмайруулав
Дуучин бүсгүй Леди Гага MTV Europe Music Awards-ийг уран бүтээлээрээ байлдан дагуулаад зогсохгүй дүр төрх, үйл хөдөлгөөнөөрөө дэлхий дахиныг дахин алмайруулж дөнгөв. Белфастад болсон MTV Europe Music Awards ёслолын ажиллагааны үеэр Леди Гага шилдэг дуучны шагналыг хүртсэнээс гадна хамгийн олон шүтэн бишрэгчтэй дуучин, хамгийн шилдэг дуу, хамгийн шилдэг видео гэсэн төрлүүдэд тэргүүлж, хөгжмийн ертөнцөд өөрийн хаанчлалаа зүй ёсоор зарлан тунхаглаж чадлаа. Үүнээс гадна түүний өмссөн хувцас, үйлдэл хөдөлгөөн шуугиан тарьсан юм.
Тэрээр тайзан дээр дуу дуулахдаа зориудаар эргэн харж, нүцгэн өгзгөө харуулсан нь эхлээд шуугиулсан. Дараа нь шагнал авах болгондоо өөр өөр хувцас өмсөж гарч ирж байлаа.
Мөн загвар өмсөгч Бар Рафаэли, Ирина Шейк нараас шагналаа гардахдаа өмнө нь сөхрөн сууж гайхшруулсан бол дараа нь Хайден Паньеттеригийн өгзгийг илж цочирдуулсан гэж хэлж болно. Саран дээр дуулж, нүүрээ халхалсан өвөрмөц хэлбрийн малгай өмссөн нь Леди Гагаг үнэхээр содон сэтгэж чадаж буйг болохыг нотолж өгсөн юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ