“Увидаст лимбэ” дууриар нээлтээ хийнэ
Ирэх онд суут хөгжмийн зохиолч А.Моцартын мэндэлсний 255 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулан Дуурь бүжгийн эрдмийн театр “Увидаст лимбэ” дууриар ирэх оны анхны тоглолтоо нээх гэнэ. Тус театрын хамт олон 2011 оны нэгдүгээр сарын 3-8-нд хөгжмийн зохиолчийн мэндэлсэн өдөрт зориулан тусгай үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Дашрамд дуулгахад хоёр бүлэг, 11 үзэгдэлтэй “Увидаст лимбэ” дуурь бүтээсний 210 жилийн ой ирэх онд мөн тохионо.
Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ