Eleven 11 төсөлд оролцоход хоёрхон хоног үлдлээ
Австралийн хэсэг уран бүтээлчид дэлхийн ард түмнийг соёлоор нь нэгтгэх зорилготой “Eleven 11” нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Мянган жилд ганц тохиох 11 оны 11-р сарын 11 гэсэн энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг янз бүрийн соёлтой хүмүүс нэг өдрийнхөө амьдралыг гэрэл зураг, дүрс бичлэг, дуу хөгжмөөр бичиж аваад энэ төслийн site-д байршуулах юм. Орон бүхнээс нэг шилдэг бичлэг, гэрэл зураг, дуу хөгжмийг төслийнхөн шалгаруулж баримтат кино, гэргэл зургийн цомог бүтээж Сидней дэх дэлхийн хамгийн том дэлгэцтэй Imax театрт дэлгэн үзүүлэх ажээ. Ашгийн төлөө бус сайн санааны энэ төсөлд оролцсоноор монголчууд бид ямар өвөрмөц соёлтой, сайхан байгальтай орон гэдгээ харуулах боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ