Рейки эмчилгээний увидас

img

Рейки гэж юу вэ?

Рейки  нь эртний Японы өвчнийг анагаах нэгэн төрлийн эмчилгээний арга юм. Рейки  хэмээх хоёр ханз үсэгнээс бүрдэх бөгөөд нь амьдралын эрч хүч буюу сансрын энерги гэсэн утгатай япон үг юм. Сансрын энерги гэдэг нь хүн төрөлхтөн үүсэхээс өмнөх үеийн энерги, цэнэгийн тухай ярих учраас энэ нь ямар нэг шашин, бөө мөргөлтэй холбоогүй юм. Энергиэр эмчлэх энэхүү маш эртний аргыг багш шавьдаа зааж сургахдаа зөвхөн аман хэлбэрээр дамжуулж үлдээдэг байсан тул 19 дүгээр зууны сүүл хүртэл рейки эмчилгээний арга барил нь улс орнуудад түгэн дэлгэрээгүй байсан билээ. Хэдхэн тооны Энэтхэг, Төвдийн хийдүүдэд л хэрэглэдэг байжээ. Дорно дахинд хэдэн мянган жилийн тэртээ үүссэн, ертөнцийн эрчим ба сэтгэл зүйн эмчилгээ психотерапи хавсруулан хийдэг энэхүү гайхамшигт эмчилгээг сэргээсэн, дахин дэлгэрүүлсэн хүн бол Японы анагаагч Микио Усуй аж. Сэтгэл санаа оюун билгийн хувьд эрүүл саруул байх нь махбодь эрүүл байх үндэс гэж үздэг байна.

Хэдхэн жилийн өмнө рейкийн талаар сайн мэддэггүй байсан бол өнөөдөр рейки бараг улс орон бүрт түгэн дэлгэрч байна. Рейкийн эрчим хүчний талаар маш олон ном хэвлэгдэн гарсан бөгөөд зарим институт, эмчилгээ сувилгааны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд рейкийн эмчилгээг өргөн хэрэглэх болжээ.

Хүн болгон рейкийн эмчилгээг өөртөө болон өрөөл бусдад хийх боломжтой хэдий ч юуны өмнө мастер багшаас цэнэгжүүлэлт авах шаардлагатай байдаг. Рейкийн тэмдэгт эрчим хүчний цэнэгжүүлэлт нь энергийг хүлээн авч байгаа хүний амьдралын эрч хүчийг нэмэгдүүлдэг. Рейкийн эрчим хүчний цэнэгжүүлэлт авсан хүн анагаах энергийг дамжуулагч болон хувирдаг бөгөөд хүний бие дээр гараа тавих хэрэгтэй. Ингэснээр тухайн хүнээр дамжуулан эрчим хүч урсдаг. Цэнэгжүүлэлт хүртсэн хүн эмчүүлж буй амьд биеийг Рейкийн энергитэй шууд холбож өгөхөөс гадна өөрөө амьдралын эрчим хүчээ сэлбэж улам нэмэгдүүлж байдаг. Дамжуулагч хүн өөрийгөө болон бусдыг анагаах явцад эрчим хүчээ мэдэрдэг. Эрчим хүч нь хэзээ ч багасахгүй.

Рейкийн тэмдэгт эрчим хүчний цэнэгжүүлэх үйл явц нь гараа ашиглан эмчлэх бусад аргуудаас ялгаатай байдаг.

Рейки нь энергээр анагаах үйл явц бөгөөд ямар ч аюулгүй байдгаараа давуу билээ. Тухайн өвчтэй газар ямар энерги хэрэгтэй байгааг түүнийг нь рейки тухайн газарт нь төвлөрүүлж өгдөг байна.

Рейкийн эрчим хүч нь хүний биеийн бүх түвшинд бие махбодийн, сэтгэл, оюун ухаан, ухамсарын төвшинд эмчлэн анагаадаг. Рейкийн эмчилгээ нь илүү гүн түвшинд явагдах. Тухайлбал эмчлэгч өвчтөний толгойг эмчлэхдээ бусад эрхтэн системийг болон бусад түвшинг давхар эмчилдэг. Хэдийгээр эмчийн гар өвдөж буй толгойд байх толгойн өвчний шалтгаан нь хоол боловсруулах системийн хямрал үүсэлтэй байвал рейкийн эрчим хүч толгойд ч гэдсэнд ч урсан гүйх болно. Энэ хоёр хэсэг нь хоёулаа бие махбодийн түвшингийнх юм. Хэрэв толгойн өвчин сэтгэл санааны хямралаас болсон бол рейки мөн л тухайн түвшинд нь эмчилдэг. Эмчлүүлж буй хүнд өөр өвчин жишээ нь харшил давхар байвал рейкийн эрчим хүч үүнийг нь эмчилдэг байна.

Хүн, амьтан зөвхөн бие махбодийн амьтан бус, тэдэнд харагддаг, баригддаг хатуу биеэс гадна өөр гурван бие байдаг. Энэ нь нүдэнд үзэгддэгүй, баригддаггүй биетүүд энергийн түвшингийн амьдралын энерги буюу сансарын энергиэс бүрддэг бөгөөд махан биеийг удирдаж байдаг. Эмчилгээ нь зөвхөн бие махбодийн түвшинд бус хэлбэлзэж буй энергийн түвшинд явагдах ёстой. Анагаах ухаан нь зөвхөн бие махбодийн эмчилээг голлож байдаг бол Рейкийн анагаах, эмчлэх нь дөрвөн биед нөлөөлөн эмчилдэг.

Рейкийн эмчилгээний дараа эмч, өвчтөн хоёулаа цэнэгжсэн энерги эрчим хүчээр дүүрэн байна. Эмчлэгч эмчилгээний явцад өөрөө ч эмчлэгддэг. Эмчилгээний явцад ямар нэгэн өөрчлөлт гарахыг урьдчилан хэлэх аргагүй юм.

Рейкийн цорын ганц дүрэм бол өвчтөн эмчлэгчдээ эмчилгээ хийх зөвшөөрөл өгсөн байх хэрэгтэй. Зөвшөөрөл өгсөн тохиолдолд л эмчилгээний дүн гарна. Рейкийн эрчим хүч өвчтөний бие ямар ч байдалтай байсан муугаар бус харин сайнаар нөлөөлдөг аж.

Рейкийн эрчим хүчээр эм бэлдмэлүүдийг цэнэглэж болно. Энэ тохиолдолд эмийн тунг багасгах хэрэгтэй.

Рейки нь гараар эмчлэх бусад аргуудаас рейки хэд хэдэн зүйлээр ялгаатай байдаг.

1. Рейкиг сурснаар эмчилж буй хүний өвчнийг татаж авахгүй. Эмч домч хүн өөрөө өвчтэй буй уур уцаартай байгаа бол эмчилгээ хийж болохгүй.

2. Рейкийн эрчим хүчийг хэдий чинээ ашиглан эмчилгээний анагаах чадвар нь улам нэмэгддэг.

3. Бас нэг ховор нандин зүйлс нь рейкийн зарчмууд юм.

Рейки нь биеийн энергийг буцаан тэнцвэржүүлж өгдөг. Рейкийн хамгийн гол зорилго бол биеийн энергийн төв буюу чакраг тэнцвэржүүлэх явдал юм.

РЕЙКИЙГЭЭР ХИЧЭЭЛЛЭХИЙН АШИГ ТУС

Эрт үед рейкийг зөвхөн бие мах бодийг эмчлэхэд ашиглаж байсан бол одоо сэтгэл зүй, оюун ухааныг сайжруулахад мөн хэрэглэх болсон байна. Рейки нь хүний дархлааг нэмэгдүүлж өгөхөөс гадна амьдрах хугацааг нэмэгдүүлдэг байна.

Хүмүүс бид бусадтай харилцах харилцаа, бодол санаагаараа өдөр бүр энергиэ алдаж байдаг төдийгүй зүгээр сууж байхдаа ч энергиэ алдаж л байдаг гэнэ. Хэрвээ та юу ч хийгээгүй байтлаа ядраад байгаа бол биеийн тань дотоод энергийн түвшин буурч байна гэсэн үг. Учир нь бидний биеэр энерги урсаж байдаг бөгөөд энэхүү энергийн урсгал стресст орох, таагүй явдал тохиолдох, өвчин туссан үед энергийн урсгал тасалддаг байна. Тэгвэл энэхүү дотоод энергийн түвшинг богино хугацаанд нэмэгдүүлэх арга нь рейкийн дасгал юм.

РЕЙКИЙН ЭМЧИЛГЭЭ

Юуны түрүүнд Рейки хийлгэж байгаа хүн бэлтгэх байдлаа зөв авах, хийж байгаа хүн гарын байрлалаа мэдэх нь чухал юм. Рейкийн эмчилгээг хийхдээ хоёр гарын алгыг ашигладаг. Ингэхдээ гарын хуруунуудыг тэнийлгэж нийлүүлсэн байх бөгөөд гараа рейкийн байрлалуудад алгаар даралгүйгээр зөөлөн тавьдаг. Амьдралын хүч буюу рейкийн энерги нь гарын алганы төв хэсэг хуруунуудаар хүрднүүдэд гүйдэг. Эрчим хүчээ идэвхижүүлэхийн тулд хоёр гараа өвчтөний биеэн дээр эсвэл биеэс нь бага зэрэг зайтай байрлуулдаг.

Рейкийн цэнэгжүүлэлтийн дараа биеийн бүх хэсгээс эрчим хүч ялгарч байдаг. Хэрвээ хөлийнхөө улыг нохой дээрээ тавиад эмчлэх гэж байгаа бол нохой таны хөлийн улаар дамжуулан эрчим хүчийг авдаг. Рейкийн эрчим хүч гүйж эхлэхийг эмчлэгч өвчтөн хоёулаа мэдэрдэг. Энэ бол Рейкийн онцлог юм.

Хэрэв өвчтөнд хүйтэн сэрүүн байдал хэрэгтэй бол эмчлэгчийн гар энэ хүссэн хүйтнийг өгдөг. Эмчилгээ гарын байрлал болгон өөр өөр мэдрэмж үүсгэдэг. Мэдрэмж нь халуун оргих, хүйтэн ус асгаж байгаа мэт болж хэлбэлзэх, цочрол, соронзлогдсон мэт болох, статик цахилгаанжуулалт болох, заримдаа өвдөлт илэрдэг. Мөн зарим тохиолдолд өвчтөний сэтгэл санаа тавгүйтэх, уурлах зэрэг үзэгдлүүд гарч болох хэдий ч рейкийн эрчим хүч өвчтөнд хэзээ ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Эмчийн гар бадайрч байгаа мэт болох, хатгах, эмчүүлж буй хүнд эмчлэгчээс өөр зүйл, зарим тохиолдолд юу ч мэдрэхгүй байж болно.

Өвчин нэг өдөр үүссэн биш болохоор нэг удаагийн рейкийн эмчилгээ хангалтгүй байж болох талтай. Ер нь рейкийн бүтэн эмчилгээ нэг цаг 30 минут үргэлжлэх бөгөөд өвчтөн өөртөө аль болох эвтэйхэн дээш харж дараа нь доошоо харж эмчилгээгээ хийлгэнэ. Эмч эмчилгээгээ толгойны цэгнээс хөл хүртэлх бүх цэгэн дээр рейки хийснээр сая бүтэн эмчилгээ болдог. Цэг бүрт гурван минут рейки хийнэ. Эсвэл өвчтэй хэсэгт гараараа эмчилгээ хийж болно. Өөрөө өөрийгөө эмчлэхдээ орой нойрсохын өмнө орон дээрээ хийвэл сайн.

Олон нийтийн газар өвчтэй хүнд мөрөн дээр нь гараа тавихад эрчим хүч урсаж ордог.

Рейкийг хийдээ үнэт болон хагас үнэт чулууг тухайн хүний биеэн дээр тавих маягаар эмчилгээг хослуулбал үр дүн нь илүү байдаг ажээ. Эдгээр чулууг эмчилгээ эхлэхийн өмнө мөн дараа нь сайтар цэвэрлэсэн байх шаардалагатай. Чулуунуудыг биеийн хүрднүүд буюу чакраны өнгөнд тохируулан тавина.

Нийт долоон чакра байдаг байна. Үүнд:

Нэгдүгээр хүрд-Үндэс: улаан өнгөтэй, элемент нь газар, металл нь төмөр.

Хоёрдугаар хүрд-өөрөө орших : улаан шаргал өнгөтэй, элемент нь ус, металл нь зэс.

Гуравдугаар хүрд-наран зангилаа: шар өнгөтэй, элемент нь гал, металл нь гууль.

Дөрөвдүгээр хүрд-зүрхний төв: ногоон өнгөтэй, хий элементтэй, металл нь цагаан тугалга.

Тавдугаар хүрд-хоолой: цайвар цэнхэр өнгөтэй, элемент нь эфир, металл нь мөнгөн ус.

Зургадугаар хүрд-дух: хөх өнгөтэй, металл нь мөнгө.

Долдугаар хүрд-Титэм: цагаан, нил ягаан өнгөтэй, металл нь алт.

Рейки эмчилгээний тухайд олон онцгой тохиолдлыг дурдаж болох ажээ.

 “Дайны үед дараа нь ч хатагтай Таката рейкийн эмчилгээ хийсээр Японд ихэд алдаршчээ. Хүнд өвчтөнүүдийг анагаан эмчилдгээрээ тэр алдартай. Нэгэн удаа түүнд холоос тусламж хүссэн дуудлага иржээ. Харамсалтай нь, очих хооронд өвчтөн нас барж, төрөл төрөгсөд нь уй гашуу болон угтаж. Гэвч Таката эмэгтэйн биед ойртож гараа салгалгүй рейки хийсээр дөрвөн цаг болоход эмэгтэй нүдээ нээн ус өгөхийг гуйсан” гэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Emch:
Uushginii suriyeg suriyegiin 4vulsun emee l 9~12sar uuj l edgeneshuudee het bitgii tuilshir
2019-10-15
Зочин:
Рейки бол бясалгал юм. Хүнийг эдгээж чадахгүй. Итгэх хэрэггүй шүү. 7 хүрдээ цэвэрлэх зэрэг бясалгал хийж үзвэл зүгээр.
2015-09-23
сїрэн:
яах аргагїй амьдралыг аврагч шїї. рейкид нэгдэцгээе
2014-02-18
сїрэн:
рзйкидээ баярлалаа.
2014-02-18
Reikigiin hamag tom bagsh Tsagadai reikigiin buruu emchilgee hiisnees bolj uhehiin davaan deer emnelgiin tuslamj avsan geheer l hudlaa sanagdaad baigaamdaa
2012-02-03
Зочин. Иймэрхүү зүйл бичиж байвал сайн байна. Цаашид хийх аргуудын талаар аргачилж бичхийг хүснэ.
2012-01-02
сайн байна уу рейкийгээр бүх төрлийн өвчинг анагааж болох уу. вирусын гаралтай өвчинг эмнэж чадах болуу. Жишээ нь уушигны сүрьеэг. хариу бичээрэй
2011-12-20
Emch:
Uushginii suriyeg suriyegiin 4vulsun emee l 9~12sar uuj l edgeneshuudee het bitgii tuilshir
http://bestanimation.blog.gogo.mn
2011-11-18
mongold reikin tuw haahi baidag uym ?
2011-11-11
РЕЙКИ БОЛ ИХ ТУСТАЙ ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ МӨН ШҮҮ ХҮМҮҮСЭЭ АРХИ УУЖ БАЙХААР РЕЙКИ ХИЙЦГЭЭЕ
2011-11-09