
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 27-нд болно.10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа "Гэгээн муза" наадмын талаар өнөөдөр уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийсэн.
Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлчдээс гадна Серби, АНУ, Косово улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдөх аж. “Гэгээн Муза” наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжгийн төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулах юм байна.п
“Гэгээн Муза 2012” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүд
Драмын жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл У.Шекспир “Гамлет”
УДЭТ-ын бүтээл Б.Галаарид “Эсрэг дурлал”
Архангай аймгийн ХДТ-ын “Тамын дурлал”
“ТВ Коктейль” продакшны “Хоёр ертөнцийн буудал”
Инээдмийн жүжгийн төрөлд:
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Скапений дамшиглал”
Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Аргагүйн эрхэнд оточ”
“Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц”
Хүүхдийн жүжгийн төрөлд:
Улсын хүүхэлдэйн театр “Лусын хааны охид”
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Нарыг хэн хулгайлсан бэ”
Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполтинод тохиолдсон адал явдал”
Нэг хүний жүжгийн төрөлд:
“Бурханд илгээсэн захидал”
“Би Эдип Пиаф байна”
“Цонхоор харсан хүн”
“Хоосон зүүд” жүжгүүд тус тус өрсөлдөх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ