
”Дууны оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д болно. Судлаачид 15 мянган дууг судлаж үзэхэд 14 мянга нь хуулбар дуу болохыг тогтоожээ. Энэ талаар “Монгол гүүшийн чуулган”, Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран мэдээлэл хийх юм байна.
Хуралд Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МСНЭ дарга Б.Галаарид, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, МХЗХ-ны дарга Б.Бямбабаяр, Оюуны өмчийн газрын дарга, мэргэжилтэн, дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Өлзий-Орших нар оролцох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ