“Цагаан тэмээ аалз”-ыг DVD хэлбэрт буулгалаа

img

Дэлхий дахины анхаарлын гол асуудал болсон байгаль дэлхийгээ хайрлах дорнын философийг шингээсэн утга санаа бүхий “Цагаан тэмээ аалз” хэмээх өвөрмөц нэртэй дэлгэцийн бүтээлийг DVD болгох ажлыг БОАЖЯ дэмжин ажиллажээ. Эх хүн үрийнхээ төлөө өөрийгөө золиход ч бэлэн сэтгэлийн хат, агуу боловч хөөрхийлөлтэй хувь зохиолтой нэгэн. Дэлхий ээж ч ялгаагүй. Хавирга сүв рүү нь хүнд техникээр хатгаж, халдан зовоож буй хүн төрөлхтөнд харгис хандах сэтгэлгүй билээ. Гэвч тал бүрээс нь тасдах долоон тэрбум гаруй хүүхдэд нь цагаан тэмээ аалз шиг эхийгээ хэвлийгээс нь эхлэн идэж бараад бие гүйцсэн аалз болдог нүгэлт хувь тавилан, амин хувиа хичээх сэтгэл заяасныг илчилсэн “Цагаан тэмээ аалз” баримтат, уран сайхны нэвтрүүлгийг UBS телевиз, HERO Entertainment хамтран бүтээсэн юм байна. Мөн тус бүтээлийн DVD хувилбарт англи орчуулгыг оруулж өгснөөрөө илүү онцлогтой болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаанаас олж авах бэ, ард бидэнд олдохымуу
2011-12-06