Кейт Миддлтоны хуримын даашинзыг урласан бүсгүй оны шилдэг дизайнер боллоо
Их Британийн гүнж Кейт Миддлтоны хуримын даашинзыг урласан Alexander McQueen загварын төвийн дизайнер Сара Бертоныг “Оны шилдэг дизайнер”-аар Harpers Bazaar сэтгүүл нэрлэлээ.
37 настай Сара Бертонд Лондоны Claridge Hotel-д болсон загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааны үеэр Women of the Year Awards-ийг гардуулсан юм.
Сара Бертон гүнж Кейтийн даашинзын загварыг урлахдаа ээжээсээ хүртэл нууж, нууцлалыг нь чандлан хадгалсан тухайгаа ярьжээ. Кейт Миддлтоны хуримын даашинзыг үзэсгэлэнд тавьснаас хойш 500 мянга гаруй хүн үзсэн нь нийтдээ 12 сая орчим ам.доллар цуглуулсан гэсэн үг юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ