Цахилгааны үнийн хөнгөлөлт утаагүй зуухны эрэлтийг өсгөлөө

img

“Цэвэр агаар” төслөөс үнийг нь хөнгөлсөн хэмнэлттэй бүтээгдэхүүний борлуулалтын тоо 11 дүгээр сарын 4-ний байдлаар 33 мянган ширхэгт хүрээд байна. Бага мөнгөөр илүү дулаан амьдарцгааж, агаарын бохирдлын эсрэг тэмцэлд нэгдсэн айл өрхийн тоо сарын дотор гурав дахин нэмэгджээ. Борлогдсон бүтээгдэхүүний 24461 ширхэг нь утаагүй зуух, есөн мянга орчим нь гэрийн сайжруулсан бүрээс, үүдний гонх юм. Өдөрт дундчаар 500 өрх утаагүй зуухны галыг асааж байна. Нийслэлийн агаарын бохирдлын тухай хуулийн дагуу эрчим хүчний төлбөрийг 50 хувь хөнгөлөх журмыг Засгийн газар баталсан нь утаагүй зуух, бусад хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлтийг улам нэмлээ гэж “Цэвэр агаар” төслийн зөвлөх багийн ажилтан Ц.Энхтөр хэллээ. Айл өрх эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлт эдлэхийн тулд хэнд, хаана цахилгааны мөнгөө тушаадаг вэ, тэр байгууллагадаа хүсэлтээ гаргаж, гэрээ байгуулна. Жишээ нь, харъя хорооныхоо Засаг даргын тодорхойлолт, төлбөрийн баримт, бүтээгдэхүүний баталгаат хугацааны бичигээ бэлтгэсэн байх хэрэгтэй. “Стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх ёстой. Хугацаанд нь мөнгөө төлсөн, цахилгааны өр төлбөргүй байх учиртай” гэж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хэлсэн байна. Цахилгааны төлбөрийн үнийн урамшуулал олгохдоо шөнийн тарифаас тооцно. Шөнийн цахилгаан, эрчим хүчний цаг зургаагаар нэмэгдсэн, оройн 18.00-аас өглөөний 09.00 хүртэл хөнгөлөлтэй үнэ үйлчилнэ. Оройн хоол хийхээс өглөөний цай унд ч шөнийн хөнгөлөлттэй үнэд орно гэсэн үг. Хоногийн 24 цагийн 15-д нь 50 хувийн хямдралтай цахилгааны үнэ үйлчилнэ. Хүйтний улиралд 18.00-аас 09.00 хүртэл цагт дагаж мөрдөх цахилгааны үнэ ердийнхөөс хоёр дахин хямдарч байна. Цахилгааны шөнийн тариф киловатт нь 40 төгрөг. Утаагүй зуух, хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглэвэл 20 төгрөгөөр тооцох юм. “Цэвэр агаар” төсөл 6 дүүргийн 50 хороонд хэрэгжиж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ нэгэн зэрэг борлуулж эхлээгүй, хүрээг нь шат дараатайгаар нэмж тэлсээр байна. Хүн ам хамгийн ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт харьцангуй сүүлд буюу 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн, Чингэлтэйн зарим хороодод борлуулалтын хугацаа зорилгоо ханган дуусч байгаа юм. Харин барилгажих бүсэд орсон Чингэлтэйн 7, Сүхбаатарын 9, 11 дүгээр хороодод 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулж эхэлнэ. Утаагүй зуух гэхэд Америкийн тусламжаар 77 хувь хямдарч, дээрээс нь Засгийн газрын урамшуулал олгож байна. Худалдаж авахад 24300 төгрөг хүртэл хямдарсан зуух хэрэглэх юм бол шөнийн цахилгааны төлбөрөө хоёр дахин буурсан үнээр тооцуулах давхар урамшуулал ийнхүү нэмэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ysgSel , [url=http://xtvyqvxwnxwm.com/]xtvyqvxwnxwm[/url], [link=http://ueisemshcbiw.com/]ueisemshcbiw[/link], http://ycmujmlmdrph.com/
2011-12-05
ezuYgY zhbvjvvnmbhi
2011-12-01
Hey, that post leaves me feeling folosih. Kudos to you!
2011-11-26
Wws0Iu , [url=http://hfbyqitaewjv.com/]hfbyqitaewjv[/url], [link=http://berisetfoheu.com/]berisetfoheu[/link], http://cseslkoaknio.com/
2011-11-25
kWvynP kmzinjxeonml
2011-11-24
Smack-dab what I was loionkg for-ty!
2011-11-23
утаагүй зуух хэний бизнес вэ? тэр их мөнгөөр 500 айлын орон сууц барьсан бол арай дээр байсан юм
2011-11-21
mgl-chuud gej unen davruu... unegui umand uhej duussan teneg uls... deerh heden ch adil shuudee
2011-11-14
Hey, that post leaves me feeling folosih. Kudos to you!
no
2011-11-09
bair huiten bna.Halaagch hereglemeer bna.Une hyamdrah uu
2011-11-09
ysgSel , [url=http://xtvyqvxwnxwm.com/]xtvyqvxwnxwm[/url], [link=http://ueisemshcbiw.com/]ueisemshcbiw[/link], http://ycmujmlmdrph.com/
ezuYgY zhbvjvvnmbhi
Wws0Iu , [url=http://hfbyqitaewjv.com/]hfbyqitaewjv[/url], [link=http://berisetfoheu.com/]berisetfoheu[/link], http://cseslkoaknio.com/
kWvynP kmzinjxeonml
Smack-dab what I was loionkg for-ty!