
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хурлын явцад гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл гарч байсан ч зарчмын зөрүүтэй саналуудыг хурааж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
Гишүүдийн дэмжсэн дээрх зарчмын зөрүүтэй саналуудын дунд сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулсан УИХ-ын гишүүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 хувь хүртэлх нэмэгдүүлсэнтэй тэнцүүлэх торгууль ногдуулах талаар тусгасан.
Гэтэл сонгуулийн үеэр хэн нэг нэр дэвшигчийн нэр төрд халдсан агуулга бүхий нийтлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-75 хувь нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэсэн заалт орсон байсан нь олон хүнийг гайхширууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ