“Хан бүргэд” дуурийг тоглоно

img

Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагаас Д.Лувсаншаравын "Хан бүргэд" дуурийг тоглоно. Гурван бүлэг таван үзэгдэлт баатарлаг дуурийн удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагчаар СТА Г.Эрдэнэбаатар нар ажиллах юм. Тус дуурийг анх 1966 оны аравдугаар сарын 10-нд тоглож байсан аж.  "Хан бүргэд" дуурь нь 1913-1920 онд Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй түүхэн үйл явцыг харуулсан бөгөөд гарамгай жанжин Манлайбаатар Дамдинсүрэнгийн эх оронч тэмцлийг өгүүлсэн билээ. Сонирхуулахад, Манлайбаатар Дамдинсүрэнгийн дүрд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, СТА Ч.Энхтайван тоглох юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ