
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг орж ирлээ. Өөрийнх харъяаны биш байнгын хорооны хуралдаан дээр эрхэм гишүүн орж ирж байнгын хорооны даргыг багагүй шүүмжлэв.
Тэрбээр “Ж.Сүхбаатараа чи миний явуулсан саналд хариу өгөхгүй байна. Чи миний ард байгаа сонгогчдыг хүндлээрэй” гэв. Түүний энэ үгийн хариуд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нэг их зүйл хэлсэнгүй. Тэдний энэ байдлыг харсан зарим гишүүд Сонгуулийн хууль хэлэлцэж байхад Д.Ганхуяг “хичээл үймүүллээ” гэж багагүй бухимдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ