Тавантолгойн хувьцааг гурван биржээр худалдахаар боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гурван хөрөнгийн биржээр худалдахаар боллоо.
Иргэн бүрийн хувьцааг нь эзэмших Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Гонконг, Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар болжээ. Хөрөнгийн зах зээл дээр гарах нэгж үнийг нь өндөр байлгах үүднээс Их Британид бүртгэлтэй Эрдэнэс Таван толгой пи эл си компанийг байгуулахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ