ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайн айлчиллаа

img

Монгол Улсын Гадаад харилцааны яамны урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд А.И.Денисов 2011 оны 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж,  Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг арга хэмжээнд оролцсон. ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзав.  Эдгээр уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх чиглэлийн талаар болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцсон юм. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа уламжлалт сайн хөршийн, харилцан итгэсэн шинж чанараа хадгалж,  улмаар стратегийн түншлэлийн  түвшинд дэвшин амжилттай хөгжиж байгааг хоёр талаас санал нэгтэй тэмдэглэсэн. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны 2011 – 2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд  Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд А.И.Денисов нар гарын үсэг зурсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sybil Bowditch:
Basically wish to say your article is as astounding. The clarity inside your post is merely cool and i can assume you will be an professional on this subject. Fine with your permission let me to grab your RSS feed to keep updated with forthcoming post. Thanks a million and please continue the rewarding work.
2011-12-12