“Алтан бийр” нээлтээ хийнэ

img

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон явуулдаг “Алтан бийр-7” үзэсгэлэн МУЭ-н “Арт галерей”-д маргааш 16.00 цагт нээлтээ хийнэ. Шинэ залуу уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээг олон нийтэд толилуулдаг энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн үеэр шилдэг бүтээлийг шалгаруулан цом, мөнгөн шагнал гардуулах аж. Уг үзэсгэлэнд залуу уран бүтээлчдийн 120 гаруй бүтээл ирснээс шалгаруулалт хийн 100 шахам бүтээлийг дэлгэн тавих ажээ. Эдгээр бүтээлүүд нь уран зураг, монгол зураг, зураасан зураг, бар зураг, монгол зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, орон зайн урлаг, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг хамрах аж. Тус үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 2-ны 11.00 цагаас үзэсгэлэнгийн танхимд “Таталбар зургийн уралдаан” уламжлал ёсоор зохиогдож, гурван шилдэг таталбарыг шалгаруулах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ