Дэлхийтэй сансар огторгуйн мангас зөрлөө

img

Дэлхийтэй сансар огторгуйн аварга мангас зөрж өнгөрчээ. Холливудын кинонуудад гардаг, зөнч мэргэдийн зөгнөдөг солирын мөргөлт “ажил хэрэг” болох шахлаа. Өчигдөр цэнхэр гаригтай маань 202.000 милийн зайтай зөрж өнгөрсөн 2005 YU55 гэх аварга том сүүлт одыг энд онцолж байна. Гурван зуу орчим метрийн голчтой энэхүү сүүлт од нь 55 сая тонн орчим жинтэй аж. Энэхүү сүүлт одыг Пуэрто Рико улсын нутаг дэвсгэрээс хамгийн ойроос, тодоор харсан гэнэ. NASA-гийн мэргэжилтнүүдийн тооцооллоор энэ оны эхээр л YU55 сүүлт одыг дэлхийтэй зөрж өнгөрнө хэмээн мэдээлж байсан бөгөөд товлосон хугацаа нь нэг хоногоор зөрсөн байна. Мөн мэргэжилтнүүд хэрэвзээ YU55 сүүлт од дэлхийтэй мөргөлдсөн бол 65 мянган атомын бөмбөг дэлбэрсэнтэй адил хэмжээний дэлбэрэлт гарч, 600 метрийн гүнтэй, 10 км-ын нүх үүсэх байсан гэнэ. Аль эсхүл далайд унасан бол далайн эргийн бүх улсуудад цунамийн аюул нүүрлэж, 20-30 метрийн өндөртэй давалгаа эх газар луу секундэд 50 метрийн хурдтай орж ирэх байсан аж. 2028 онд дахин ийм хэмжээний урилгагүй зочин манай гаригийн тойрог замд дахин орж ирэх магадлалтай гэнэ. Ер нь сансар огторгуйд манай дэлхийд аюул заналхийлэл хүргэж болзошгүй 8000 орчим сүүлдт од дэлхийг хүрээлэн нааш цааш хэрэн хэсэж байдаг аж. YU55 дэлхийд арай илүү ойртсон бол соронзон түлхэлцэл үүсэх байсан гэнэ. Энэ нь асар их хэмжээний соронзон оронг үүсгэснээр манай гаригийн бүх цахилгаан хэрэгсэл “шатах” хэмжээний аюул учрах байж. Энэ сүүлт одыг анх 2005 оны арванхоёрдугаар сард Аризонагийн сансар судлалын төвийн мэргэжилтнүүд нээж олсон бөгөөд YU55 гэх нэр хайрласан аж. 1978 оноос 2028 он хүртэлх хугацаанд манай дэлхийтэй хамгийн ойр зөрж өнгөрсөн, өнгөрөх хамгийн том сүүлт од гэдэг утгаараа яах аргагүй мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байсан. Гэхдээ НАСА-гаас гаргасан мэдэгдэлд сүүлт од дэлхийд энэ удаадаа аюул занал учруулахгүй хэмээн зарлаж байлаа. Сүүлт од зөрж өнгөрөх үеэр манай дэлхий радиусаараа бидэнд мэдрэгдэхгүй хэмжээгээр дайвалзсан нь дэлхий тэнхлэгээ эргэх хугацаа зэрэг цаг хугацааны хэмжээст өөрчлөлт оруулж болзошгүй хэмээн таамаглаж байсан. Удахгүй НАСА-гаас сүүлт од зөрж өнгөрөх үеэр эх дэлхийн амьдралд ямар өөрчлөлт оруулсныг олон нийтэд зарлах болно. Сансар огторгуйн хаа нэгтээгээс манай гаригийг залгих гэж ирж яваа зүйлсийн талаар НАСА хүмүүст далдуур анхааруулдаг гэнэ. НАСА-гийн хийсэн эдгээр мэдэгдлүүдийг бид урьдын адил хэвийн зүйл мэт харж болохгүй болсон ба цаашид хүн төрөлхтөн энэ асуудалд анхаарлаа хандуулж хэзээ нэгэн цагт бий болох гамшгийг даван туулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд бичжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

neo:
muu yum holuur ongorog
2012-08-30
suult_od_bish:
suult od bishdee. Zugeer l tomoohon solir sh dee.
2012-06-22
Пизда мөргөлдөхгүй яаав даа... Хичнээн хүлээлээ чамайг...
2012-03-28
Энэ сайхан замба тив наран эх дэлхийгээ хайрлаж дотроо сүсэглэж аргадаж дуулж байсан ард түмэн шүү дээ манай монголчууд... Дэлхийн хамгийн онгон байгалтай орон саяхан болтол Монгол байсан. Гэвч одоо.....
2011-11-10
bitgii hudlaa shaa
2011-11-10
suult od ch geh shig bitgii tenegt.od unguruh um duusaa shuu dee.ter chin asar tom baidagiin.ternii tataltsal iim oirhon zainaas delhiig hunguhuun toirogoos ni gargachihna.murgulduhguigeer l siuruulne shuu dee. buur suult od ch geh shig.uran saihanii malchidad zoriulsan zugnul geltei.
2011-11-09
delhii deer bgaa bvh atmiin bumbugiig niilvvleed harvasan ch ustgaj chadahgvi gej baih chine bilee.harin ch bvvr esergeeree olon jijig hesgvvd bolood delhii der unah ym bishvv
2011-11-09
doomsday boloh shahaj araas n puujindaj boloogui l bh daa.esvel puujin n guitsehgui ee
2011-11-09
яаанаа дэлхий маань аюулд учраад байхад бид нар чинь мангайгаа л гэр гэртээ хурхираад байж байсан байна шдээ
2011-11-09
armagedon
2011-11-09
2012 ond delhii sonoh geed bna geheer buh mongooroo shuodtsan sda odoo yaanaa
2011-11-09
Энийг АН МАН 2 л хийж байгаа байхгүй юу эцэсийн эцэст ёооё энэ нээрээ болимоор юм одоо бүр сансараас сүүлт од хүртэл авчираж ШОУ хийчихийн байналдаа Манай Монголчууд Алнаа ална Арго багш нь
2011-11-09
Dajgui ner ogchee
2011-11-09
ЦААШИД УГТУУЛАН СӨНӨӨДӨГ ПУУЖИН ХИЙХ ХЭРЭГ ГАРЛАА ШҮҮ .
2011-11-09
Нөгөө яриад байсан 2012 чинь байсан юм биш үү. Одоо айх хэрэггүй дээ.
2011-11-09
yaanaa balarah shahsan bna shdee
2011-11-09
keke aztai l ym bid nar
2011-11-09