Шведийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

img

УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаааны сайд Г.Занданшатар Шведийн Вант Улсаас тус улсад суугаа Элчин сайд ноён Ларс  Петер Фреденийг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Сайд Г.Занданшатар  Шведийн Элчин сайдтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон олон улсын зарим асуудлаар ярилцсаны дотор улс төрийн өндөр дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тухайлбал уул уурхай, тээвэр, байгаль орчны  салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоох, харилцан ашигтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ