2010 оны хамгийн сүүлийн долоо хоногт хэлэлцэх асуудлууд

img

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 27-ны Даваа гаригт:

* Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "А" танхимд; * Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 27-ны Даваа гаригт:

* Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;

* Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд;

* Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;

* Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд; * Эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "А" танхимд;

* Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "Б" танхимд;

* Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуулийн төслийг /Шинэчилсэн найруулга/ хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "В" танхимд;

Жич: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд "Гадаад бодлогын үзэл баримтлал" сэдвээр 12.00 цагаас Гадаад харилцааны яаманд мэдээлэл хийнэ.

12 дугаар сарын 28-ны Мягмар гаригт:

* Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 28-ны Мягмар гаригт:

•1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

* Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

* Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

* Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуу нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; * Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал.

•2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

* "Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/; * Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Хөгжлийн бодлогын санхүүжилт-2" хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон "Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай /хэлэлцэх эсэх/.

•3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

* Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Ариун цэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези зураг зүйн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний нисэхийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Рашааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Таримал ургамалын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; * Бусад.

4. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

* Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/; * Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудал.

12 дугаар сарын 29-ний Лхагва гаригт:

•1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

* Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; * Бусад.

•2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

* Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; * Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2010 ОНЫ

12 ДУГААР САРЫН 30, 31-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРИГ/-ИЙН

НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

* Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

* Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

* Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

* "Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

* Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

* Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; * Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Хөгжлийн бодлогын санхүүжилт-2" хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон "Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай /хэлэлцэх эсэх/;Х

* Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

* Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Ариун цэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези зураг зүйн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний нисэхийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Рашааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Таримал ургамалын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

* Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Сайхансамбуу нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; * Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудал;

* Улсын Их Хурлын гишүүнГ.Батхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах үйл ажиллагааг сайжруулах талаархи асуулга"-ын хариуг сонсох;

* Улсын Их Хурлын гишүүнСу.БатболдоосХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгальорчин, аялал жуулчлалын сайд нарт тавьсан "Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаархи асуулга"-ын хариуг сонсох;

* Улсын Их Хурлын гишүүнЦ.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаархи асуулга"-ын хариуг сонсох.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ