Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ШХАБ-ын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтанд оролцлоо

img

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ-ын/ Засгийн газрын тэргүүн нарын уулзалт  ОХУ-ын Санкт Петербург хотын Констатиновын ордонд боллоо.  Энэхүү уулзалтанд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж  Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Тэргүүн шадар сайдын  зөвлөх Л.Намхайнямбуу, ОХУ дахь элчин сайд Д.Идэвхтэн, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын орлогч дарга Г.Лүндэн нар оролцлоо.

Олон улсын хэмжээнд нэр хүнд нь тогтвортой өсч яваа энэхүү байгуулагын  энэ жилийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх, ШХАБ-ын орнуудын  хөгжлийн банк байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  хүчтэй дэд бүтэц бий болгох,  Ази Европыг холбосон  тээврийн сүлжээ бий болгох, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах  зэрэг томоохон  асуудлуудыг авч хэлэлцжээ.

Энэ хуралд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ  авто зам, эрчим хүчний төслүүдэд монгол улс идэвхитэй оролцох, Ази Европыг холбосон тээврийн сүлжээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Монголын хоёр хөрш  ШХАБ-ын тэргүүлэгч орон болох Орос Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь чухал зорилт болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Хятадын Ерөнхий сайд Вян Цзябао хэлсэн үгэндээ ШХАБ-ын орнуудын  хувьд бараа таваарыг чөлөөтэй шилжүүлэх гаалийн бүтцийг бий болгох, Хөгжлийн банк байгуулах эрүүл мэнд эдийн засаг залуучуудын хөгжлийн асуудлыг дэмжих гэхчилэн 9-н саналыг гаргаж тээвэр эрчим хүчний сүлжээ бий болгохыг түргэтгэхэд Хятад улс хүчтэй дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин Ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх ШХАБ-ын орнуудын хооронд худалдааг чөлөөтэй болгох асуудлыг дэмжихээ мэдэгдэхийн зэрэгцээ Пакистанд эрчим хүчний нэгдсэн систем бий болгох,  мөн Афганистанд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hh:
SHOS, ShKhAB, SCO...heregui dee....
2012-05-15
irgen:
Manaikh ene ShCO-oos garval taarna.
2012-05-15
shanhain hamtiin ajillagaany baiguullaga gej hural hiihees uur shiidver baihgui, orontsog...
2011-12-07