Хагацья даа хүндэт ах минь!

img

Ирээдүйг би таньгүйгээр туулах учиртай ажээ. Зовсон шаналсан баярласан үедээ гүйгээд очих хувьгүй байжээ. Хорвоогийн жамаар бус хүн араатнууд,бурхан биш буг болсон хүмүүс та биднийг хагацаалаа. Төрсөн ахаас минь өөрцгүй болтлоо дотносож түшиж тулж явсан юмсан. Ямар ч зовлонг туулаад гарах чадал байвч хагацалын өмнө гутарч гашуудахаас өөрийг хийж үл чадна. Зул ассан зургийг тань харж зүрхээ зүсэхээс хэтрэхгүй нь ээ. Хагацал хаалга тогшиж хэзээ ч дахин уулзахгүй гэж бодсонгүй ээ. Одоо надад дурсамж л үлдлээ. Үнэнч шударга, хөдөлмөрч чанарыг тань өвлөн үйл хэргийг тань үргэлжлүүлж, эцсийн мөчөө хүртэл хайрлан нандигнасан хоёр үрийг тань энэрч явах хариуцлага л үлджээ.

Наранбаатарын шавь байсан болохоор ямар ч диплом надад хэрэг болоогүй. Түмэнд хүндлэгдсэн таны нэр төр шавь нарын тань гишгэх зам, өгсөх шат байсан юм шүү.

Өнгөрсөн хүний араас магтаалын үгс цуврахыг та минь үзэж чаддаггүй байж билээ. “Амьдад нь хэлээгүй магтаалыг авсанд орсон хойно нь урсгаад яахын” гэж уурсдаг байж билээ. Өнгөрсөний араас магтаал бус үнэн үг хэлэхэд яадаг байнаа, Алдаа дутагдалгүй хүн гэж байхгүй, айхгүй хэлэхэд яадаг байна аа гээд  бухимддаг байж билээ. Бурхны оронд байгаа ариун сүнс тань бас л уурсаж байгаа байхдаа. Тэгвэл би хэлье ээ. Та аймхай. Та аймхай шүү дээ. Хатуу үг хэлвэл гомдоно гээд, хэтэрхий загнуул уйлчихна гээд биднээс та айдаг байсан шүү дээ.

Хайрт ах минь уулзаж чадалгүй утсаар л ярьсныг минь уучлаарай. Хүрээд ир гэхэд чинь хүрч очоогүйг минь өршөөгөөрэй.

Хэр их баярлаж явдгаа хэлээгүйдээ, хичнээн их хүндэтгэж хайрлаж  байдгаа илэрхийлээгүйдээ би харамсаж байна. Гол минь харлаж зүрх минь янгинах юм.

Харамсал гашуудалд автаж цөхрөнгөө бараад ч та минь ирэхгүй. Хүнд үе тохиолдож хашгирч дуудаад ч би нэмэргүй. Үүрд хагaцья даа ах минь. Бөртгөр хоёр үрээ санавч бөөцийлж өсгөсөн ижий дээрээ та очлоо. Гомдол цөхөрлийн нулмисанд минь хөвсөөр бурхны оронд тайван амардаа.

Т.Отгондэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яасан хэцүү ч юм бэ дээ. хайран сайхан залуу, хайран сайхан хүн. хүний эцэг хүүхдүүдийн багш байждээ
2013-03-01
Тэр үнэхээр өөр, онцгой хүн байжээ,одоо бодоход... Гэр бүлээрээ сонины тоймыг нь үзэхээр хүлээдэгсэн.Хүний сайн нь яагаад түрүүлдэг юм бол доо. Харамсаад харамсаад баршгүй нь,хямарч байна сэтгэл минь, урсаж байна нулимс минь...Хүндэлж явснаа илэрхийлье, тайван нойрс доо дүү минь.
2013-03-01
sd:
ene saihan zaluu muu hanitai uchirch zovj yavsaar horvoog orhih baij dee.ehner ni denduu ih zovooj bsan daa.
2013-03-01
aka:
ene saihan zaluug ehner ni geed shulmas ih zovooj bsan daa.salna gej zovooj bsnaar ni uhel salgaj dee.medeh humuus ni medne dee.
2013-03-01
sd:
Sansariin heden bar, delguuriig haaj ih l buyantai ajil hiisen yumsan, tuund ni horsson luivarchid l alchlaaa daa shalgaarai daa
2013-03-01
gun emgenel ilerxiilie xaramsaj bnaa
2013-02-28
otgondelger:
mongold tuuniig tanihgui hungui hundlehgui gazargui yum bn. olondo nertei tumende nuurtei baih saihan yumaa. gashuudaj haramsahaa hoish tavij ninjin zuulun uyhan uhaalag ter huneer baharhaj setgelde munhiin zul bolgon badamluulya. humsug ni atrildsan hugjiltei ahiigaa hundetgen dursaj yavi. odoo bi uilahgui dahin bi gutrahgui ee. burhani orond tanitai uulzaj ene horvoo deer tanig uguid urnusun sonin haching yarij ugtluu dahin bi gunihrahgui. ert oroi negen tsagt burhan namaig duudah bailguide
2013-02-28
Ehner geed bgaa hvn n haramsahgvi bailgvi dee,harin busad n haramsaj bna
2013-02-28
otgondelger:
mongold tuuniig tanihgui hungui hundlehgui gazargui yum bn. olondo nertei tumende nuurtei baih saihan yumaa. gashuudaj haramsahaa hoish tavij ninjin zuulun uyhan uhaalag ter huneer baharhaj setgelde munhiin zul bolgon badamluulya. humsug ni atrildsan hugjiltei ahiigaa hundetgen dursaj yavi. odoo bi uilahgui dahin bi gutrahgui ee. burhani orond tanitai uulzaj ene horvoo deer tanig uguid urnusun sonin haching yarij ugtluu dahin bi gunihrahgui. ert oroi negen tsagt burhan namaig duudah bailguide
um ma ni bodi mi hum
2013-02-28
uranaa:
Үнэхээр итгэж чадахгүй байна. Ах дүү ч биш, хамт ажиллаж байгаагүй, огт танихгүй хэрнээ яагаад ингэтлээ харамсаад байгаагаа өөрөө ч ойлгохгүй сууна. Үнэхээр сэтгэлд ойрхон сэтгүүлч байсан болоод л тэр байх даа.Яагаад ч юм тэр үхэх ёсгүй юм шиг санагдаад байх юм.Эх нутгийнхаа ариун хөрсөнд тайван нойрс доо.
2013-02-28
naraa:
hairan saihan hun, hairan saihan hani, hairan saihan aab,hairan saihan zaluu nas. haramsaj baina setgel mini.umurch baina zurh mini. UM SAIN AMGALAN BOLTUGAI.
2013-02-28
ehnerees ni busad ger buliin gishuuded ni emgenel ilerhiilj baigaag huleen avna uu. hairiig ni hairlaj hairiig ni daaj chadalgui ugiin muugaar nuhriig mini siichij ali muug ni uzej baisan ehner ni ene emegneld dursagdah uchirgui
2013-02-28
çî÷èí:
Óì ìààíèé áàäìèé õóì.Óì ìààíèé áàäìèé õóì. Óì ìààíèé áàäìèé õóì.
2013-02-28
tsatsral:
Mash ih haramsaj baina daa. Gun emgenel ilerhiilj baina. Um sain amgalan boltugai!
2013-02-28
zochin:
haramsaj bna ta hvni sain ni baij de
2013-02-28
um ma ni badmi hum.
2013-02-28
haramsal gashuudald umurch bn minii zurh
2013-02-28
jinhene od baisan yumsan hairan zaluu
2013-02-28
2-28:
ХАЙРАН САЙХАН ЗАЛУУ МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА,ИТГЭХЭД ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНАА,ЭНЭ БҮХЭН ТОГЛООМ БАЙГААСАЙ,ДИВААЖИНД АМАР ТАЙВАН АМЬДРААРАЙ,
2013-02-28
tsolmon:
Itgej iguhgui yum daa udahgui hurch ireed soninii toimoo unshih yum shig l sanagdaad baihiin
2013-02-28
bolor:
ger bvliinhend ni gvn emegnel ilerhiilie
2013-02-28
пүрэвсүрэн:
маш их харамсаж байна гэр бүлийнхэнд нь гүн эмэгнэл илэрхийлье
2013-02-28
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
2013-02-28