Шилдэг ном шалгаруулав

img

"Интер ном» номын их дэл­гүүр­тэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуултаараа тэр­гүүл­сэн номуудыг танил­цуулахад, уран зо­хиолын бэст­сел­лерыг Монголд худал­даанд гар­сан цагаасаа борлуул­таараа тэргүүлсээр байгаа Хятадын нэрт зохиолч Зян Руний «Чонон сүлд» роман тэргүүлсэн бол CD хэлбэрээр гаргасан сонсдог ном нь ч энэ удаа­гийн бэстселлерт багтжээ. Харин уран зохиолын бус бэст­селлерийг «Оксфорд-english-mongolian» толь бичиг тэргүүллээ. Уран зохиолын бэстселлер болсон номуу­дыг танилцуулахад, «Чонон сүлд» Зян Рун, «Ногоон нүдэн лам», «Чонон сүлд» CD, «Содон хүмүүс», «Бүрэнхий» Стефени Мэйер, «Шинэ сар» Стефени Мэйер, «Хиртэлт» Стефени Мэйер, «Миний амьдралын түүх», «Чонын алтан шагай» Д.Цэнд­жав, «Домогт ану хатан» Б.Шүү­дэрцэцэгийн номууд шилдэгт багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Domogt anu hatan yamar bol? unshsan hun bn u ?
2013-04-30
Nogoon nuden lam shal teneg utgagui mongoni garz.
2011-11-22