”Плейбой”-г үүсгэн байгуулагч Хью Хефнер 60 дүү загвар өмсөгчтэй сүй тавилаа
Энэ жил 84 насны босго давсан Хью Хефнер өөрөөсөө 60 дүү загвар өмсөгч бүсгүй Кристалл Харристай сүй тавьжээ. Хью бол зартай эротик сэтгүүл “Плейбой”-гийн үүсгэн байгуулагч билээ. “Би Кристаллд сүйний бөгжөө бэлэглэхэд тэр баярласандаа нулимс унагасан. Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай зул сарын баяр” гэж Хефнер ярьжээ. Тэрээр ноднин бүрэн дампуурснаа зарласан болохоор Кристаллыг түүний хөрөнгөтэй нь гэрлэж байна гэж хэлэхийн аргагүй. Хью Хефнер энэ оны эхэнд хоёр дахь эхнэрээсээ албан ёсоор салсан юм. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ