Нэр дэвшигчдийн 50 хүртэлх хувийг залуучуудаар бүрдүүлэхийг дэмжицгээв

img

Ардчилсан нам ирэх орон нутгийн сонгуульд залуучуудыг олноор нь дэвшүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа билээ. Үүний дагуу өнгөрөгч 9 дүгээр сард Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд аймгуудын Ардчилсан намын удирдлагуудтай уулзалт хийж, ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50 хүртэлх хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон. Ардчилсан Залуучуудын Холбооны зүгээс идэвхитэй үйл ажиллагаа явуулсаны дүнд Нийслэлийн Ардчилсан намын удирдлагатай дээрх асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бол аймгуудын Ардчилсан намын эхлэл болгож өчигдөр Булган аймгийн Ардчилсан намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Хамтран ажиллах санамж бичигт Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Болор, Булган аймгийн Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан бөгөөд цаашид Ардчилсан Залуучуудын Холбооны зүгээс аймаг, дүүргийн Ардчилсан намын удирдлагуудтай ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50 хүртэлх хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дээр байгаа хоёр нам одооноос сонгууль яаж хийхийгээ төлөвчөөд байгаа. Дараагийн сонгуульд АН булхайгаар ялж МАН-ыг эвсэлд дуудах гэсэн. Бүүр хэн нь Ерөнхий сайд болохоо хүртэл төлөвчихсөн гэсэн шүү. Энэ үнэн бол ой гутаж байна.
2011-11-10
түй Ардчилсан нам яаж ч байсан эрх мэдэл сайдын суудлын төлөө юу байгагаа алддаг шүү дэ.
2011-11-10
олигархийн дараагийн халаа АН-д гарч ирэх гэж л байна. Өмнөх хөгшчүүл нь ханаж цадаагүй ч ингэхгүй бол АН-ын удамшил тасрах гээд байгааг тэд ойлгожээ. Хэчнээн хүмүүсээ өөрчилсөн ч МАНАН-гийн хийсэн гай баг биш тул мМАНАН-г дахиад сонгохгүйлдээ. АН бол МАНшиг л олигархийн үүр уурхай. Түүнийгээ Алтанхуяг МАН-ыг дагаар орсоноороо баталсан. Та нар Ард түмнийхээ итгэлийг уландаа гишгэж коммунистуудтай нэг өвөрт орсон биш гэж үү
2011-11-10
Çàëóó óëñ òºð÷ ãýæ ººðèé㺺 íýðëýñýí íýã õóëãàé÷ áàöàí,- Îäîî ¿åä íèéòèéí òýýâýðò ìºí㺠òºëæ ÿâäàã õýâýýðýý áèç äýý ãýæ èõýðõýæ, áàÿðõàæ áàéñàí.Çàëóó ¿å ãýäýã íü ýöýã ýõèéíõýý ìºí㺺ð áàÿðõñàí àìüäðàëààñ òàñàð÷ òàíñàãëàñàí ñàãñóó çàëóó÷óóä ø¿¿ äýý. Òýä óëñ òºðä îðâîë àðä ò¿ìíýýð æèíõýíý òîãëîõ øèã áîëíî.
2011-11-09
Mash zov ajil bolj baina. AZH-d bayar hurgye. Ardiin nam daraa jil aluulna. Songuulid yalagdaj uzeegui zaluuchuud ni bugd nusaa hatsartaa naana. Ene niigemd Ardiin Namiin zaluuchuud uls torguigeer bol amidarch chadahgui.
2011-11-09
Харин тийнх ингэж бичиж хүн ч өөрөө дэвшвэл алах юм байна даа хүн гуай дэмий бусдыг харааж суухаар очиж чүдэнз ч гэсэн зурвал аятай юу та
2011-11-09
Юу ч мэдэхгүй тэнэг пээдгэрүүд сонгогдож чадахгүй ээ. Эд мөнгө нэр төрд дуртай нам дагаж далдгансан амьдад яаж төрт ард түмний илч болж ажиллаж чадах вэ. Ардчилсан нам маш цөөн санал авах бизээ.
2011-11-09